Энэ өдрийн зурхай /2017.11.23/

363

Энэ өдрийн зурхай /2017.11.23/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 5. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бар өдөр..

                          Барилдлага: Үл тохирох   
                          Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
                          Суудал: Төмөр             

Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та ямар ч ичимхий бүрэг байсан хайр дурлалаас хол хөндий байж чадахгүй. Яг одоо өвлийн эхээр зарим нэгэнд нь зүрх сэтгэлийн халуун хайр ирнэ. Од эрхэс хэт шунал тачааллыг бус зөвхөн хөнгөн сээтэгнэлийг ивээж байгааг анхаар. Хэт шургуу дайрах нь таны сонгосон хүнийг үргээж болзошгүй тул аажим бодолтойгоор шийд.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та биеэ барих хэрэггүй болох тийм нөхцөл байдал үүснэ. Таны дайсны учруулсан цохилт анхандаа санаснаас ч бага мэт санагдах боловч жинхэнэдээ дайсны цохилт бус таны хариу үйлдэл өөрт тань илүү хор хохирол учруулна. Биеэ барихыг хичээ. Ингэсэн тохиолдолд танай дайсны явуулга өөрөө дарагдана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил дээрээ бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн бай. Албан тушаалыг чинь танд таалагдахгүй байдлаар өөрчилж болзошгүй. Үүнээс болж ажлынхан болон удирдлагатайгаа сөргөлдөнө. Гэхдээ байр сууриа шийдвэртэй хамгаал.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдрийн сүүлээр ихэнхи мэлхийнхэн ажлын амжилтад хүрнэ. Сэтгэл өөдрөг болж, ойр дотныхоо хүмүүстэй сайхан харьцаатай байна. Та ажилсаг зангаас хамаарч их юм шийдэгдэнэ. Амжилтын зам урт байдгийг та сайн мэднэ, яарах хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Олон хүний ажиллах эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Эрч хүчээ дэмий зүйлд тарамдуулахгүй байхыг хичээж, сайтар бэлдсэн төлөвлөгөөгөө биелүүлж эхэлдэггүй юм гэхэд ядаж цаасан дээр бодол санаагаа буулга.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та ойр дотны хүмүүстэйгээ таарна. Амрахаар зэхэж байсан хүнд саад тотгор учирна. Виз тасалбар, зочид буудал, ядаргаатай замын хань гэх мэттэй холбоотой хүндрэлүүд учирч болно. Нөхцөл байдал, өдрийн хандлагыг дага. Өөрийнхөөрөө зүтгэж шудрага үнэний төлөө тэмцээд хэрэггүй. Эргэлзээгүй бүтэх асуудлуудаа хөөцөлд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Баяр хөөр ойр байна. Бүгдийг амжуулах гээд та завгүй байх болно. Олны хөл үймээнд самгардаад гадаад байдлаа мартаж болзошгүй. Гэхдээ ажил бол ажил шүү дээ. Ажлаа яаж хайрлана та тэгж л амьдарна. Ажлаа сайханаар харвал танд амжилт, орлого авч ирнэ..


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувийн ажил хэрэг тийм ч таатай бус байна. Хосуудын харьцаа тийм ч найрсаг бус байна. Үе үе гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Найз нөхөд танилаараа дамжуулан шинэ хүнтэй танилцана. Бүтээлч төлөвлөгөөгөө өөрөөр гүйцээ. Бичиг баримттай болгоомжтой харьц. Өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил. Баттай талыг харж төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай. Бүтээн туурвих чадвараа үзүүл.


МАТАР (12/22-1/19)

Шинэ дур сонирхолдоо хөтлөгдөн нууц далд зүйл илрүүлснээр таны хэрэгт дуртай зан чанар, уран сэтгэмж сэргэнэ. Өдрийн эхэнд энерги, эрч хүчээр цэнэглэгдэнэ. Үүнийг гол нь зөв зүйлд зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.


ХУМХ (1/20-2/18)

Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай байх болно. Ийм нөхцөл байдал танд таашаал өгдөг. Гэвч болгоомжтой бай. Үдээс хойш спортын гэмтэл авах магадлалтай. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтал. Спортоор хичээллэхдээ маш анхааралтай бай.


ЗАГАС (2/19-3/20)

Хөрөнгө оруулагчид дэмжиж, ажил төрөл тань амжилттай байгаа боловч таны бизнес, карьерт далдын, гэнэтийн саад тотгор учирч болзошгүй. Тиймээс муу хүмүүсээсээ зайгаа барь. Бууж өгөн таагүй явдалд өвдөг сөхрөх хэрэггүй. Бусаддаа гай бололгүй бэрхшээлээс гарахыг хичээ Тухайлбал, өдрийн тэмдэглэл хөтлөх нь маш тустай байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>