МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

246

МҮСХНХ <!-- MEnd -->

 

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр Үндэсний түүхийн музей "СЭТГҮҮЛЧДЭД НЭЭЛТТЭЙ МУЗЕЙ” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт сэтгүүлчид идэвхитэй оролцож түүхийн үнэт олдвор, үзвэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн түүнчлэн түүхийн музейн үйл ажиллагааны нэг чухалд алба болох сан хөмрөгтэй танилцсан юм. Сан хөмрөг нь гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацааг харгалзалгүйгээр байгаль түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий соёлын өвийн цуглуулгаас бүрддэг. Эдгээр цуглуулгын аюулгүй байдал, хадгалалтын горимыг хангахад анхаарч ажилладаг байна. Энэхүү алба нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, 14 сан хөмрөгийн 60 мянга гаруй үзмэрийг хариуцан ажилладаг аж.

 

 Мөн энэ үеэр Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар хэвлэл мэдээллээр хамтран ажилладаг байгууллагууддаа талархал гардуулсан бөгөөд "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-той цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Үндэсний Түүхийн Музей Захирал доктор Д.Сүхбаатар, "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар гарын үсэг зурсан юм.

 МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ

 

Хамтийн ажиллагааны санамж бичигт: "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь Үндэсний Түүхийн Музейн үйл ажиллагаа болон үйлчилгээг хойч үедээ сурталчилан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг түүх соёлоороо бахархахсан эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр энэхүү санамж бичгийг байгуулав.” гэжээ.

 МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ
МҮСХНХ

 


 

 

bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.