Энэ өдрийн зурхай /2017.11.25/

288

Энэ өдрийн зурхай /2017.11.25/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 6. Сугар гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

                          Барилдлага: Шид   
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө      
                          Суудал: Огторгуй               

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санхүүгийн хувьд тааламжтай өдөр болно. Худалдаа, арилжаа наймаа хийж эхлэхэд тохиромжтой сайн өдөр. Зохиолчид, сэтгүүлчид, зураачид, хөгжимчид багагүй хэмжээний ашиг шагнал авна. Ажил амралтаа хослуулахад гэмгүй. Ингэснээр мэргэжлийн салбартаа өөрийгөө бусдад нээн харуулж таны хөдөлмөр бүхий л талаар сайшаан магтагдах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Аяллаар явбал уйтгартай байх болно. Энэ өдөр ямар ч зүйл бүрэн хийх гэж зүтгэхгүй байхыг хичээ. Дэмий эрсдэлтэй үйлдэл хийж байснаас хүлээж байсан нь дээр гэдгийг од эрхэс танд сануулж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэс урьдын адил таны карьер хувийн амьдрал, худалдаа наймаа, улс төр нийгмийн үйл ажиллагааг ивээж байна. Алив зүйлд сэтгэл ханалгүй улам өндөр өндөрлөг рүү тэмүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон жижиг хойшлуулшгүй аж ахуйн ажлуудтай тулгарна. Төлөвлөсөн үдэшлэг, аялал, хамтарсан үйл ажиллагаанууд бүтэлгүйтнэ. Ажил хэрэгч уулзалтууд тасалдах аюултай байна. Түншүүд шинэ мэдээлэл авч эргэлзэж эхэлсэн бололтой. Байрандаа засвар хийж, тавилгынхаа байрыг өөрчил. Бусдын санаа бодлыг бүү сонс. 


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та хүчин чармайлтынхаа үр дүнд шагнуулах эсэхээ сонирхох болно. Хүлээн авсан ашиг орлогоороо хүндрэлтэй нөхцөл байдлаас гарна гэж найдаж байна. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур.


ОХИН (8/23-9/22)

Өөртөө байгаа хэт нэрэлхүү, бүрэг ичимтгий эмзэг зөөлөн зангаа давж, ялан дийл. Эрчүүд мөнгө санхүүгийн алдагдалд орохоос сэрэмжил. Харин бүсгүйчүүд шинэ хүнтэй танилцана. Харамсалтай нь тэдний энэ сонирхол удаан үргэлжлэхгүй. Эцэс сүүлдээ тэдний урам хугарч, гомдолтой л хоцрох байх даа.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил хэрэг овоорно. Албаны олон ажлыг шийдэх хэрэг гарна. Телефон утас, факс, цахилгаан шуудан танд туслана. Ажил хэргийн ийм харьцаа, хувийн уулзалтаас үр дүнтэй байна. Асуудалд уран бүтээлч сэтгэлгээгээр ханд. Ингэх нь бүгдийн учрыг түргэн олоход туслана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр богинохон хугацаанд мэргэжил болон нийгмийн өөр түвшинд хүрч чадна. Ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа оноо нэвтрүүл. Байр сууриа батжуул. Үүний тулд зарим нэг нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Зарим нь хуримтлалтай болох хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр уурлаж бухимдан өөрийн зөвтгөх гэсэн хүн төөрөлдөж байна. Үнэн гэдэг хөдөлшгүй бат бэх биш тул түүнийг хамгаалах нотлох шаардлагагүй. Амгалан тайван байдлаар зөрчлийг тогтоож даван гарч чадна. Шүүмжлэлийг эсэргүүцэх хэрэггүй, бусдын сэтгэл зүрхийг ойлгохыг хичээ.


МАТАР (12/22-1/19)

Таны дарга дарьтай торх дээр суусан мэт нөхцөлд ажиллуулах болно. Удирдлагын шаардсан бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Гэнэт урьд өдрийн шийдвэрээ ор тас мартах, өөрийнхөөрөө зүтгэх зэрэг үйлдэл түүний зүгээс гарч таны тэвчээрийг барна.


ХУМХ (1/20-2/18)

Эерэг энергитэй шинэ сайн өдөр. Хамт олонтойгоо болгоомжтой харьц. Тэд ялангуяа танд атаархдаг хүмүүс тун таагүй асуудал үүсгэж магадгүй. Шаардлагагүй харилцаанаас зүгээр л зугтаа.


ЗАГАС (2/19-3/20)

Санхүүгийн шинэ төсөл амжилттай хэрэгжихийг од эрхэс харуулж байна. Энэ сарын үлдсэн өдрүүдийг ажил хэргийн томилолтоор явж өнгөрөөнө. Төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх арга замуудаа хамтрагчидтайгаа боловсруул. Хэтэрхий идэвхи гаргаад хэрэггүй. Таны үйл ажиллагаа нууцлагдмал байх болно.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>