НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна

131

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна

 

Өнөөдөр ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран  "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал”-аар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллийн салбарын оролцоотойгоор шинэлэг арга, санал санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтанд  ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, ХӨСҮТ-ийн БЗДХ/ХДХВ/ДОХ-ын Тандалт судалгааны албаны дарга албаны дарга А.Оюунбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза,  НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан  С.Гэрэлмаа, НЭМҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Х.Өнөрсайхан зэрэг албаны хүмүүс  нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын  талаар мэдээлэл өглөө. 30 гаруй сэтгүүлчид тус сургалтад хамрагдаж, санал солилцон, санаа авч, харилцан туршлага судаллаа. 

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг

Манайд өсвөр насны хүүхэд залуучуудын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудын талаар тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгаа. Тэдгээрийн нөхөн үржихүйн талаарх мэдлэг сул байгааг судалгааны тоо баримтууд хариулж  байна.  Нөхөн үржихүйн бүрэлдэхүүн хэсэгт орж байгаа эсэн мэнд амаржихуйн асуудал, бэлгийн замаар дамжих халдвар, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, үргүйдэл, үр хөндөлтийн асуудлуудыг өнөөдөр хамгийн их яригдах ёстой сэдэв. Өсвөр үеийнхэний дунд үр хөндөлтийн түвшин ихэсч байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Хүсээгүй жирэмслэлтийн үр дагавраар үр хөндөлт хийгддэг. Бид аль болох гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлтийн хор уршгийн талаарх мэдээллийг нийгэмд тараадаг ч, үр хөндөлт багасахгүй байгаа нь эмзэглэмээр асуудал юм. 

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа

Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь өсвөр үеийнхний эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар гэр бүл төлөвлөлт, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гээд үндсэн 8-9 бүрэлдэхүүн хэсэгтэй. Өнөөдөр тулгамдаж буй асуудлийн нэг бол яахын аргагүй өсвөр үеийнхний эрүүл мэнд, үр хөндөлт бэлгийн замаар дамжих халдварууд байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид маань хүмүүст хэрхэн зөв мэдээллийг түгээх вэ гэдэг талаас тулгамдаж буй асуудлаа танилцуулж байна. 

Тиймээс бид өнөөдрийн сургалтыг хийж сэтгүүлчид та бүхнийг энэ талаарх мэдлэг мэдээллийг ард иргэдэд түгээх гүүр нь байгаасай хэмээн хүсэж байна. 

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

Залуучуудын 60% нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй байна

Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хөтөлбөр, стратеги, төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа ч тулгамдсан асуудлууд гарсаар  байна. Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ, хүсээгүй жирэмслэлт нэмэгдэж байгаа төдийгүй аюултай үр хөндөлтөөс улбаалсан эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай, бэлгийн замаар дамжих халдвар буурахгүй, эм хэрэгслийн хангамжийн нөөц, хүртээмж харилцан адилгүй, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм. 
Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn
Монгол Улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг. (Үндэсний статистикийн хороо, 2015) Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.

Ялангуяа өсвөр үеийн хүүхдүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар (2013) залуучуудын 60% нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй болох нь тогтоогджээ. Тэдний 37% нь эрүүл мэндийн багш, 47% нь олон нийтийн телевиз,44% нь найз, нөхдөөсөө БЗДХ, ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авсан байна.

2015 онд улсын хэмжээнд 80,434 эх амаржсан бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 1.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн онд нийт амаржсан эмэгтэйчүүдийн 5.5 хувийг, нийт үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-с доош насны охид эзэлж байжээ. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт бүртгэгдсэн халдварт өвчний 28.1 хувийг эзэлж байгаа бол эдгээр халдвараар өвчлөгсдийн 44 хувийг 15-24 насныхан буюу өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа юм (Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2015).

Жирэмснээс хамгаалах эмийг 20-80 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

Хүсээгүй жирэмслэсэн олон залуу охид эмэгтэйчүүд хууль бусаар үр хөндүүлдэг. Мөн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн хувьд сөрөг үр дагавартай байдаг.  Өсвөр үеийнхэн биологи соёл нийгэм зан үйлийн олон шалтгаануудаар ХДХВ болон БЗХӨ-ний эрсдэлт байдаг. Эдгээр шалтгаануудаас хамгийн чухал зүйл нь түр зуурын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч тогтмол хэрэглэж БЗХ-аас сэргийлэхгүй байгаа явдал юм.

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд дам яриа болон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуу байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал 72 цагийн эмийг тогтмол хэрэглэснээр арьс сайхан болдог гэсэн ташаа ойлголттой байдаг. Тиймээс мэргэжилтнүүд авах авахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ямар давуу талтай, ямар сөрөг талтай гэдгээ асууж хэрэглэхийг зөвлөж байна.

Дашрамд дурдахад 2016 оны Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн билээ. Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянга, 25-35 мянган төгрөгөөр зарагддаг жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон. Тиймээс та 20-80 хувийн хөнгөлөлттэйгээр жирэмснээс хамгаалах эмийг нийгмийн даатгалаар авах боломжтой гэдгээ мэргэжилтнүүдэ энэ үеэр давтан мэдээлэл өглөө. 

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

НЭМҮТ: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн ЭРҮҮЛ МЭНДИЙН талаарх МЭДЭЭЛЭЛ бага байна Arslan.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.