|
Видео

Шинэ мэдээ

12-р сарын өрнийн зурхай

 
  12-р сарын өрнийн зурхай

Хонь

12-р сарын эхний долоо хоногт Ангараг гараг Хонины ордныхны хайр дурлалыг ивээснээр хосын харилцаа, гэрлэлтэд гайхалтай үйл явдал тохиолдох бололтой. Сугар гараг Хонинуудыг сургалт дамжаа, оюуны болон урлагийн үйл ажиллагаа, холын аян, аялалд хөтөлж магадгүй. Баярын өдрүүд ойртох тусам Хонинуудыг илүү хариуцлагатай "насанд хүрсэн хүн” шиг байхыг шаардана. Алс хол суугаа хүмүүсээс сайхан мэдээ сонсож магадгүй. Хонинуудын ажил мэргэжил энэ сард гайхалтай үйл явдлуудаар дүүрэн байх нь. Учир нь Санчир гариг Хонины ордны ажил мэргэжил, карьерыг ивээж энэ байрлалдаа ойрын гурван жил хөдөлгөөнгүй байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, энд нэг сарын бус хэдэн жилийн үйл явдал дурдагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийн чин сэтгэлээсээ зорьсон зүйлдээ сайн төлөвлөгөөтэйгөөр, шаргуу хөдөлмөрлөж чадвал тогтвортой бөгөөд бат бөх нийгмийн байр суурийг олж авч чадна. 12-р сарын турш сургалт судалгаа, харилцаа холбоо, соёлын солилцоо, аялал, алсын зайны хамтын ажиллагаанууд амжилт болон мөнгө авчрах нь. Сарын хоёрдугаар хагаст мөнгөө илүү хариуцлагатайгаар захиран зарцуулах шаардлагатай. Эрүүл мэндийн хувьд Хонины ордыг ивээгч Ангараг гараг таагүй байрлалтай байгаа тул өвдөх магадлал өндөр. Тиймээс дархлаагаа дэмжиж, өөртөө санаа тавиарай. Эцэст нь сарын турш өөртөө амралт өгч, сэтгэлээ тайван байлгаж, өөрийгөө сайн торд.

Үхэр

12-р сарын турш Үхрийнхний хайр дурлалын амьдрал халуухан, гал дүрэлзсэн заримдаа шуурга дэгдсэн мэт байх нь. Ангараг болон Бархасбадь гарагиуд Үхрийн ордны хайр дурлалын харилцааг ивээснээр сэтгэл чинь хүчтэй догдолж, дотоод хүч гал шиг дүрэлзэж, чи ч үүнийг ийм байлгахыг хүсэх болно. Яг л Үхрийнхний амтат төсөөлөл бодит байдал дээр илүү гайхалтайгаар биелэх болно. Хэрэв та төрөлхийн дүрэлзсэн сэтгэл хөдлөлтэй хүн бол үүнийгээ бага зэрэг дарж байх нь дээр бөгөөд хэт түргэн, бодлогогүй шийдвэр гаргахаас сэргийлж, хардалтыг тэвчиж, бусдад өөрийн бодлыг тулгахгүй байхыг эрмэлзэж, өөртөө чухал хүмүүстээ болчимгүй зан гаргахаас болгоомжил. Хэрэв таны дотоод хүн аливаад тун нухацтай ханддаг, ичимхий, дотогшоогоо бол Ангараг, Бархасбадь гарагиуд чамд сайнаар нөлөөлөх нь. Дотоод хүнийг чинь дэмжиж, өөрийгөө илэрхийлэхэд чинь тусалж, асуудлыг хүссэн тал руу чинь эргүүлж өгөхөд бэлэн байна. 12-р сар ажил мэргэжлийн чинь тал дээр тодорхой 2 зүйлийг амлаж байгаа бөгөөд энэ нь мөнгө болон хамтын ажиллагаа юм. Мөнгө санхүүтэй холбоотой байдаг Нар, Сугар гарагиуд Санчиртай давхцсанаар Үхрийнхэн энэ сард ямар нэг бизнес эхлүүлж, хөрөнгө орлуулалт хийж, өв залгамжлан авч, ивээн тэтгүүлж эсвэл бэлэг сэлт авч, банк эсвэл дааатгалын компанитай холбоо тогтоож, хэн нэгэнтэй орлого хувааж хүртэх, нэг нөхрөөсөө эсвэл сайхан сэтгэлт хүнээс мөнөгөн тусламж авах нь. Эдгээрийн аль нь ч тохиолдсон ээдрээтэй эсвэл санаанд оромгүйгээр эргэж магадгүй ч чамд маш их зүйлсийг ойлгуулах нь гарцаагүй. Сарын хугацаанд чи бусдад хэтэрхий их анхаарал хандуулаад өөрийгөө хайхрамжгүй орхих хандлагатай байх ба зарим зүйлээс болж шархлах, эсвэл хэтэрхий их эргэцүүлснээс болж асуудлыг хүндрүүлж болзошгүй. Тиймээс бүгдийг тэнцвэржүүлж тайван хандах хэрэгтэй шүү. Хажуудах өөдрөг хүмүүс чинь чамд сайнаар нөлөөлж болох ч зарим тохиолдолд тэд чамайг залхаах болно. Үхрийнхний сэтгэл зовнил сарын сүүлийн өдрүүдэд илаарших бөгөөд мөнгөө хадгал, мөн мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн өмнө нухацтай бодоорой.

Ихэр 

Ихрийнхний хайр дурлалын харилцаа 12-р сарын турш маш идэвхтэй, гал халуун байх ба чи зарим үйл явдлуудыг урьдаас төлөвлөхөд гэмгүй. Буд, Санчир, Сугар гарагиудын гурвалсан холбооны нөлөөгөөр хайр дурлал, гэрлэлт Ихрийнхний амьдралд чухал байр суурь эзлэх болно. Хосын харилцаанд тань халуун дулаан итгэлцэл, аз жаргалтай харилцааг авчирна. Гэвч энэ уур амьсгал сарын 20-ноос эхлэн буурах ба жилийн төгсгөлд хосуудын эв найртай харилцаа уналтад орж болзошгүй. Ажил мэргэжлийн хувьд эрч хүч дүүрэн байх бөгөөд ажлын идэвхжил маш сайн байж, үр дүн нь ч удалгүй харагдана. Гэвч ажил үйл будлиантаж эхлэвэл гайхах хэрэггүй. Ангараг гараг маш их эрч хүчийг чамд бэлэглэх нь баттай хэдий ч сорилтууд тавихаа мартахгүй. Нөхөрлөл, хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр болон үйлчилгээний ажил Ихрийнхэнд амжилт авчирна. Энэ бол өөрчлөлт хийх үе бөгөөд хамгийн шилдэг шийдлүүдийг эрэлхийлж, хэрэгцээтэй мэдээллийг олж, сэргэлэн цовоо, өөдрөг байгаарай. Мөн бусадтай шулуухан харилцаж, харилцааг аль болох тодорхой, нааштай байлгахад анхаараарай. Санхүүгийн хувьд сарын 20-ноос Ихрүүд шинэ түвшинд хүрэх, орлогын эх үүсвэрээ нэмэх бөгөөд энэ нь наанадаж 3 жил үргэлжлэх болно. Харин эрүүл мэндийн хувьд чиний биеийн ерөнхий энерги таагүй байх ба бие махбодид чинь ажил амралтын тэнцвэртэй байдал хэрэгтэй байна. Энэ сард стресс болон хэт их ачаалал Ихрийнхний хамгийн том дайсан байх болно.

Мэлхий 

Мэлхийнхнийг 12-р сард хайр дурлалын асуудалдаа хариуцлагатай байхыг од эрхэс онцлон сануулж байна. Магадгүй чи болон хайрт чинь асуудалдаа хариуцлагатай ханддаг байж болох ч зарим тохиолдолд энэ нь тийм ч хялбар биш байх бололтой. Гэвч ингэснээр чи урт хугацаанд сэтгэл ханамжтай байх болно. Ганц биечүүд ажил мэргэжлийнхээ орчноос шинэ харилцааг бий болгож магадгүй байна. Учир нь Буд гараг Үхрийнхний ажил хэргийн талбарт хүчтэй нөлөөлж байна. Нөгөө талаас, Ангараг болон Бархасбадь гарагуудын нөлөөлөл чиний сексийн эрч хүч, гал халуун романтик байдлыг нэмэгдүүлж, хүсэл тачаалыг тань бадраах болно. Тиймээс чиний хувьд жинхэнэ халуухан сар ирж байна. Ажил, карьерын хувьд эрчимтэй сар байх болно. 12-р сарын турш Нар Санчир гарагтай хосолж Ихрийн ордныхонд нөлөөлснөөр энэ сард хийх зүйл их, шийдэх ярвигтай асуудлууд нэлээд гарч ирэхээс гадна магадгүй зарим тохиолдолд юмс хэтэрхий удаан байгаа мэт санагдана. Гэвч эцэст нь сэтгэл ханамжтай байдал, аз Мэлхийнхийг хүрээлэх бололтой. Энэ бүх тохиолдлуудад чи юу хийж байгаагаа, юу хийж чадахаа бас юу хийхийг хүсч байгаагаа үргэлж өөртөө сануулж байснаар бодитой дүгнэлт хийж шийдвэр гаргах болно. Ажлын цалин хөлс чиний гол санхүүгийн эх үүсвэр байсаар байна. Эрүүл мэндийн хувьд 12-р сард сайн байх нь. Зарим таагүй зүйлс тохиолдож болох ч өөрийгөө хайрлаж, асарснаар амархан шийдэгдэнэ. Энэ сар амьдралын хэв маягаа дээшлүүлэхэд тохиромжтой. Ангараг, Бархасбадь гарагиуд танд гайхалтай эрч хүчийг өгч байгаа ба өөрөө идэвхтэй байж үүнийгээ ашиглах хэрэгтэй шүү. Эцэст нь хувцасны шүүгээ, шургуулга, харанхуй өрөөгөө цэвэрлэж цэгцэл. Хуучин эд зүйлсээ засаж, сайжруулаарай.

Арслан

12 сард Арслангийн ордныхныг Нар илүүтэй ивээж тэдний хайр дурлал улам халуухан болох нь. Сугар, Буд гарагиудын нөлөөгөөр 12 сарын 3-23-ны хооронд Арслангийнхны амьдрал, хайр дурлал, ажил карьер гээд бүх зүйл өрнүүн байна. Энэ сард чамд шинээр туршлага нэмэгдэж мөн ихэнх зүйлс дээр эргэлзээ, төөрөгдөл, зөрчлийн аль аль нь тайлагдана. Тиймээс ухамсартайгаар бүх асуудлыг нэг нэгээр нь шийдвэл энэ сард тохиолдох саад бэрхшээлүүдийг цэгцэлж чадна. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд чамайг долоо хоногийн туршид догдлуулах гэнэтийн бэлэг, гайхшралыг чинь төрүүлэх сайхан зүйлс хүлээж байна. Мөн ажил албаны тал дээр үзэл бодлоо илэрхийлэх чадвараа бусдад харуулж, авьяасаа хөгжүүлэх боломж нээгдэж, урлаг, спорт, зугаа цэнгэл, хоббигоо хөгжүүлэх сэдэл төрнө. Зар сурталчилгаа, тоглоом зохион бүтээх салбаруудад хүч соривол ахиц дэвшил гарч болзошгүй. Арслангийн ордныхныг гэрээ тохижуулж тав тухыг бүрдүүлэн хийж буй зүйлээсээ эрч хүч урам зориг авахыг зөвлөж байна. Энэ сард чиний орлого өсөж санхүүгийн тал дээр азтай байх хэдий ч мөрийтэй тоглоом, мөн хэрэггүй зардал гаргахаас зайлсхийхийг од эрхэс сануулж байна. 12 сарын туршид сэтгэл санаа чинь сайхан байх бөгөөд сарын 21-22-ны өдрүүдэд гүн бодолд орж эсвэл ямар нэгэн зүйлд илүүтэй анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ үед ажил амралтаа зохицуулж эсвэл өөртөө туслах хамтрагчтай болоорой. Энэ сард зугаа цэнгэл болон бэлэг сэлтэд хэт их мөнгө зарцуулах хэрэггүй шүү.

Охин

Буд болон Сугар гарагиудын хосолсон ивээлээр Охины ордныхон ердийнхөөсөө илүү их харилцаандаа анхаарч түүнээсээ сэтгэлийн таашаал авна. Сэтгэл санааны тал дээр энэ сард тайван дөлгөөн байх бөгөөд хосуудын хамтын ашиг сонирхол, гэр бүлийн харилцаа таатай мэдрэмж төрүүлнэ. Гэр бүлтэй Охиныхон гэртээ тохитой тавилга болон урт хугацаанд хэрэглэх зүйлсийг худалдаж аваарай. Мөн хостой Охиныхон сэтгэл хөдөлгөм догдлолыг аялал болон романтик харилцаанаасаа мэдрэх болно. Сарын сүүлээр Сугар болон Ангараг гарагиудын нөлөөгөөр хүсэл тачаал дүрэлзэн асна. Харин ажил хэргийн талбарт Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас сарын турш дуулиан шуугиантай байна. Мөн Буд гараг Нартай хосолсноор нэр хүнд, нийгмийн байр суурийг чинь ивээхээс гадна Сугар гараг ч таатай нөлөө үзүүлэх нь ээ. Ажлын талбарт завгүй, асуудалтай, стресстэй, боломж, ололт амжилтуудтай өдрүүд үргэлжлэнэ. Мөн зарим нэгэн хөрөнгө оруулалттай холбоотой нухацтай асуудлыг шийдэх нь. Ажил мэргэжлийн болон мөнгөтэй холбоотой асуудлууд дээр энэ сард хамтран ажиллагсадтайгаа харилцаа холбоогоо сайн байлгах нь чухал юм. Эрүүл мэндийн тал дээр ээдрээтэй байх бөгөөд энэ нь сэтгэл зовнил, стресстэй холбоотой байна. Хамгийн гол нь аливаа үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хийж, нухацтай байх нь чухал юм. Мөн машин барьж байгаа үедээ хурд хэтрүүлэхгүй байж анхаарал болгоомжтой байгаарай. Эцэст нь өөрийн мэдэхгүй зүйлээ ярихгүй байхыг од эрхэс сануулж байна. Мөн тайван, анхааралтай байгаарай.

Жинлүүр

Тэнгэрийн ван болон Сугар гарагиудын нөлөөгөөр энэ сард Жинлүүрийнхний хайр дурлалын амьдралд маш том өөрчлөлт гарах нь.12 сарын 9-нөөс Буд гараг гарагийн нөлөөгөөр сэтгэл татам байдал чинь нэмэгдэх бөгөөд 1-р сараас Бархасбадь гарагийн нөлөөгөөр илүү гайхалтай зүйлс болох болно.Тиймээс энэ үеийг ашиглаж харилцаандаа илүү таатай нөхцөлийг бүрдүүлж, хэд хэдэн шатаар ахиулаад авахад гэмгүй. Санхүүгийн хувьд Жинлүүрийнхэнд ашиг орлого олох боломж өндөр байна. Бархасбадь болон Буд гараг 12 сарын 9-нөөс Жинлүүрийн ордыг ивээж эхэлснээр орлогын үүд нээгдэнэ. Тиймээс илүү санаачлагатай байж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлээрэй. Сарын туршид оюуны ажил, бичвэр, судалгаа, компьютер дээр ажиллах, илтгэл тавих зэрэг завгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ үеэр харилцаа холбоо, танилын хүрээгээ сайжруулах гайхалтай боломж нээгдэх юм. Эрүүл мэндийн хувьд Жинлүүрүүд өөрсдөө үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа шийдэх гэж хичээх бололтой. Гэхдээ хайхрамжгүй байдал, амьдралын хэв маягаасаа шалтгаалан сэтгэл санааны таагүй байдалд орж болзошгүй. Тиймээс аливаа асуудалд бухимдахаа багасгаж, аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй. Эцэст нь бусад хүмүүс хэлснийг чинь зөв ойлгосон эсэхийг лавлаж байгаарай.

Хилэнц

Буд болон Бархасбадь гарагиудын нөлөөгөөр Хилэнцийн ордныхны бэлгийн амьдрал энэ сард маш хүчтэй байх нь. Од эрхэс тэднийг нэлээн өдөөж, галзуу үдшүүдийг бэлэглэхээр шийджээ. Сугар гарагийн нөлөөгөөр чиний хайртай хүн мөнгө санхүүтэй холбоотой асуудалд чинь хамт шийдвэр гаргана. Мөн Сугар гарагийн дээрх нөлөөнөөс үүдэлтэйгээр Хилэнцийнхэн ажлаасаа илүү хайр дурлалдаа анхаарч, хувийн амьдрал ажил хоёр нь холилдох магадлалтай байна. 12 сард Хилэнцийнхэн асуудлаа мөнгөөр зохицуулна. Нар, Сугар, Буд, Бархасбадь гарагиуд ажил, санхүүг нь ивээх бөгөөд бодож явсан төслүүдээ эхлүүлэх тааламжтай үе юм. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд нөөц бололцоогоо ашиглаж тууштай байх хэрэгтэй. Санхүү хэдий чухал боловч энэ сард өөрийгөө хөгжүүлэх боломжийг илүүтэй хайх хэрэгтэй.Харин эрүүл мэндийн хувьд Бархасбадь, Буд гарагиудын нөлөөгөөр маш сайн байх бөгөөд эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ энэ энергиэ ашиглаад дасгал хөдөлгөөн хийхэд илүүдэхгүй. Мөн эрсдэлтэй алхам хийхгүй байсан нь дээр шүү. Эцэст нь байгаагаасаа илүү ихийг зарцуулж, өрөнд орохоос зайлсхийхийг од эрхэс анхааруулж байна.

Нум

12 сард Нумынхан хайр дурлал, сэтгэл догдлол, романтик өдрүүдээр амьсгалах бололтой. Учир нь хайр сэтгэлийг ивээгч Сугар гараг Нумын ордныхныг ивээх ба 12 сарын 3-23-ны хооронд явагдах Буд гарагийн буцах хөдөлгөөн ч нөлөөлнө. Үүний үр дүнд огтхон ч хүчлэх, хичээх шаардлагагүйгээр харилцаа чинь халуун дулаан уур амьсгалтай байна хэмээжээ. Харин ганц биечүүд шинэхэн романс эхлүүлэх бөгөөд өмнөх харилцаагаа ахин сэргээж ч магадгүй. Нумынхан хайр сэтгэлийн амьдралд нь тохиож байгаа бүхий л үйл явдлын цаад учиг шалтгааныг ойлгож, таньж мэдэхээр хичээхийг од эрхэс сануулж байна. Учир нь ирээдүйн амьдралд нь томоохон нөлөө үзүүлэх зүйлсийн эхлэл энэ сард тавигдах бололтой. 11-р сараас Нумын ордныхон ажил хэргээс шалтгаалан чөлөө зав багатай болсон нь энэ сард ч үргэлжлэх нь. Хийж байгаа ажлынхаа эрсдлийг сайтар тооцож, эртнээс арилгах арга хэмжээ авснаар зорилгодоо хүрч чадна. Ажил алба болон хувийн зорилготойгоо холбоотойгоор одоогийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээрэй. Энэ нь 2018 оны төлөвлөгөөгөө гаргахад чинь тусална. Мөн хамтын ажиллагаа, найз нөхөд, тойрон хүрээлэгсэддээ ялгаж салгаж, дүгнээрэй. 12 болон ирэх оны 1 сарын үед мөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргах ба үүнийг 1 сард буюу оюун санаагаа сэргэг байх үед хийх нь дээр. Яг одоо Нумынхан амьдрал, чиглэлээ өөрчлөх шилжилтийн үедээ явж байгаа бөгөөд цөөнгүй зүйлсийг бодож тунгааж байгаа. Энэ нь зарим талаараа тэднийг өөрийгөө дайчлах, шинэ зүйл туршихад хүргэх учраас шинэ нөхцөл байдалд тайвнаар дасан зохицож, уян хатан байгаарай. Сарын турш стресс, бухимдлаа хуримтлуулалгүй, тайлж сурахаас гадна ажил амралтаа зөв зохицуулж ядаргаанд орохоос сэргийлээрэй. Учир нь биеийн эрүүл мэнд чинь сайн байгаа ч цаг оюунаа хэтэрхий ихээр ажилдаа зарцуулах хандлагатай байна. Мөн болгоомжгүй байдал, стрессээс үүдэж гэнэтийн осол, гэмтэлд өртөж мэднэ. Эцэст нь амьдралдаа чухалд тооцох зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад түүндээ л төвлөрөөрэй.

Матар

Матрын ордныхон 12 сарын эхний хагаст хайр дурлалын асуудлаас болж сэтгэлээр унаж, гуньж магадгүй. Харин 12-оос эхлэн Сугар гараг Матрынхныг ивээж эхэлснээр нөхцөл байдал сайжирхаас гадна хүсэл тачаал нэмэгдэж, оргилно. Бодсон санасан зүйл, хувийн амьдралаа бусдад төдийлөн дэлгээд байдаггүй нууцлаг Матруудын нэр хүндэд халдаж магадгүй. Үүнээс болж том зүйл болохгүй ч сэтгэл санаагаар унагаж дөнгөх нь. Харин сайн мэдээ гэвэл Матруудад нууцхан хайраа илчлэх хэн нэгэн гарч ирэх бололтой. Энэ үед болгоомжтой байж, биеэ авч явах байдлаа цэнэх хэрэгтэй шүү. Сарын 25-наас Сугар гараг Матрын ордод шилжиж ирэх болохоор тухайн үед харилцаанд чинь хайр, ойлголцол дүүрч, 2018 оныг гайхалтай угтах болно. Ангараг, Бархасбадь гарагиудын хосолсон нөлөөгөөр сарын турш Матруудын ажил хэрэг өрнүүн байна. Нийгэмлэг, клубийн хурал, цуглаан, арга хэмжээнүүд ар араасаа болж, зав чөлөө багатай өнгөрнө. Мөн Матрынхан тэдгээр арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах магадлал өндөр. Нөгөө талаас сарын эхний хагаст Матрууд өөрсдийн одоогийн нөхцөл байдал, аж амьдрал, карьертаа дүгнэлт хийж, цаашдын алхмуудаа тодорхойлно. Сарын сүүлийн арав хоног гэхэд чи ирэх жилийнхээ бүхий л төлөвлөгөөг гаргачихсан, хийж бүтээхдээ итгэлтэй болчихсон байх болно. Биеийн дархлаа чинь сайнгүй байгаа учраас өөрийгөө хайрлаж, асарч тордоорой. Мөн гэмтэж, бэртэж болох аюултай нөхцөл байдлаас зайлсхийх нь дээр. Үе мөч, мөр, гар, шуу, бугалганыхаа хавьд илүү анхаарч болгоомжтой байгаарай. Энэ сард өвдөж, чилээрхвэл сайн эмчид үзүүлж, бүрэн эдгээж авахгүй бол урхагших магадлал өндөр байна. Эцэст нь гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстээ ойр, гэр амьтай байгаарай.

Хумх

Хайр дурлалын Сугар болон Хумхуудын хосын амьдралыг ивээгч Нар хоёр хослон Хумхын ордыг жолоодогч Буд гарагтай огтлолцоно. Үүнээс шалтгаалж сарын турш Хумхууд хайр дурлалын аз жаргалыг мэдэрнэ. Гэхдээ бүх зүйл шийдэгдэнэ гэж 100% найдах хэрэггүй шүү. Учир нь ганц биечүүд заяаны ханьтайгаа учрах магадлал бага байна. "Олчихлоо” гэсэн мэдрэмж төрүүлэх учрал ч амжилтгүй төгсөж мэднэ. Ерөнхийдөө 12 сард бүх зүйл тодорхой болно гэж хүлээх хэрэггүй. Харин 1-р сараас нэг тийш болж эхэлнэ. Ангараг, Бархасбадь гарагиудын хосолсон нөлөөгөөр сарын турш Хумхууд эрч хүчтэй, түргэн шуурхай байж, он дуусахаас өмнө бүхий л асуудлуудаа шийдэж авах бололтой. Ядаж л шийдэх анхны алхмыг хийж, нэр хүнд, мэргэжил, байр суурьтаа нөлөөлөх шийдвэрүүдийг гаргана. Эдгээр алхам, шийдвэрүүдийн үр дүн 1 сард гарах бөгөөд Хумхуудын хүрээлэл өргөсөж, зорилго нь өндөрснө. Нийгмийн идэвхтэй байж, олон нийт, группын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоно. Сарын турш санхүү сайн байж, орлого өсөх ч гэлээ зарлагадаа сайтар тооцоотой хандах хэрэгтэй шүү. Сарын эхний 20 хоногт Хумхуудын биеийн эрүүл мэнд маш сайн байна. Сэтгэл санаа чинь тайван тухтай байж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Харин сарын сүүлийн арав хоногт дархлаагаа дэмжиж, өөрийгөө арчлах хэрэгтэй болно. Тиймээс баярын өдрүүдийг сайхан өнгөрүүлэхийг хүсвэл сарын турш томоотой, бодолтой байгаарай. Эцэст нь хэт хатуу, зарчимч биш уян хатан байхыг зөвлөж байна.

Загас

12 сарын 3 –аас 23-ны хооронд Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас Загаснуудын хувийн амьдрал, карьерын талтайгаа зөрөлдөж, асуудал үүсэх ба үүнээс шалтгаалж хосын харилцааны хэв маягт чинь өөрчлөлт орно. Энэ сард Загаснууд нийгмийн байр суурийн хувьд өөрөөсөө өндөр хүнтэй дотно харилцаа тогтоох бөгөөд үр дүнд нь мэргэжил, ажлын хувьд хэрэгцээтэй танилууд олныг цуглуулна. Жилийн эцсээр хайр сэтгэлийн амьдрал чинь ээдрээтэй, тооцоолоогүй зүйлсээр дүүрэн болох хэдий ч нэг талаараа чамд таашаалтай санагдах болно. Харин сарын хоёр дахь арав хоног хамгийн их сэтгэл хөдлөлтэй, догдлом цаг хугацаа байх аж. Нарны нөлөөгөөр Загаснууд ажил хэргийн талбар дээр бусдын анхаарлын төвд байж, сайшаал талархал хүлээх бол Сугар гараг зөв хүрээлэл үүсгэхэд чинь туслах болно. Буд гараг оюун ухаан, мэдлэг боловсролыг чинь ивээж,зөв зүгт нь чиглүүлэх хэдий ч буцах хөдөлгөөнд орчихсон байгаа учраас бага зэрэг ээдрээтэй нөхцөл байдал үүсэхэд нөлөөлнө. Мөн Загаснууд энэ сард ирээдүйгээ тод томруунаар төсөөлөн харж, зорилго чиглэлээ тодорхой болгоно. Харин санхүү мөнгөний тал дээр сарын турш хэрэгцээнээс чинь илүү байх бөгөөд үүнтэй холбоотойгоор хилийн чанадад аялах, сурах ажил чинь бүтэмжтэй байх болно. Сарын эхний арав хоногт биеийн эрүүл мэнд сайн байх ба хоёр дахь арав хоногоос улам сайжирна. Харин 21-22-нд хэцүүхэн өдрүүдийг туулж магадгүй. Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй. Ангараг, Бархасбадь гарагиудын нөлөөгөөр сарын сүүлийн арав хоногт эрч хүчтэй, эрүүл байх хэдий ч сэтгэл хөдлөлдөө хэт автаж өөрийгөө эрсдэлд оруулахаас зайлсхийгээрэй. Ерөнхийдөө сарын турш бодолтой, болгоомжтой байх хэрэгтэй шүү. Эцэст шинэ оныг сэтгэл дүүрэн угтаарай. Учир нь 2018 онд Санчир гарагийн сөрөг нөлөө арилж, Бархасбадь гарагийн ивээлээр бүх зүйл сайжирч, амжилт бүтээл, аз жаргал Загаснуудыг хүлээж буй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.