”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН

98

”Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН

 

Сайд дарга нар, сэтгүүлчдийн десант буухын өмнө манай сэтгүүлч Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд сурвалжлага хийж "Нүүрсний замаар” цуврал нийтлэлийг гаргаж байсан. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар мэдээлжээ..

 

... Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо...

 

Цагаан хад
Цагаан хад

 

Амархан бас  ухарсан шийдвэр

 

Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр очерлох нүүрс тээврийн 7000 жолоочийн асуудлыг их "амархан” шийджээ. Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ... гэсэн энэ мэдээний ард "лайк” дарж байгаа жолооч бараг алга. Харин "энэ үнэн үү” гэсэн гайхшрал их байна. Учир нь нэг очероос шинэ хэлбэрийн очерт дахин орох болсноо тэд төсөөлж байгаа. Яамдын боловсруулж Засгийн газартаа оруулсан шийдэлд ачилтын даацыг нэмэгдүүлснээс өөр шинэ зохицуулалт харагдсангүй. Ачаатайгаа 100 тонн хүрдэг, 15 метр урт хүнд даацын машинууд уралдан алалцаж, тоосон үүл босгон очдог байсан Цагаан хад гаалийн хяналтын  хашааг буцаагаад нээх тухай шийдвэр