|
Видео

Шинэ мэдээ

“Жигжиднямааг байхад би УНАХГҮЙ” ...

Төмөр замаар ингэж аархсан хурган дарга нар олширчээ. Энэ хүнийг байхад сүхээр цохисон ч унахгүй дарга нар улам бүр олон болж байгаа гэнэ. Даргатан ч байр суурь ар талаа бэхжүүлэх арга хэмээний хоёрдахь төлөвлөгөөндөө оржээ.

Өөрийх нь ар тал болсон дарга нарын олонхи нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх шалтгаанаар олон нийтийн шахалт, АТГ-ын тулгалт хоёрын хүчинд халагдлаа. Уг нь дарга тэднийгээ авч үлдэх гэж их зүтгэсэн.

АТГ-ыг ч хэдэнтээ хөөрхөн хуурчихсэн гэж байгаа.  Гэсэн ч Монгол улс муу ч сайн ч хуультай тул арга буюу буруу харж уйлж зөв харж инээж байгаад халсан. Одоо ар тал нь суларсан тул ахин хүч нэмэгдүүлж байна.

Энэ удаад Оросд сургууль хамт төгссөн найз нөхдөөрөө удирдлагын хоёрдугаар шатаа бэхжүүлж гарчээ. Сургуулийн найзаа Баянтүмэн тасгийн даргаар тавьжээ. Төмөр замдаа орлого багатай, ачаа цөөнтэй гэдэг энэ тасгийн шинэ дарга саяхан хотод албаны шинэ унаа худалдаж авахаар иржээ.

Ялыг нь үүрч байгаа цагт ямбыг нь эдлэлгүй яахав. Гэхдээ төмөр замдаа эхэлж орлого оруулчихаад дараа нь тансаглах хэрэгтэй. Д.Жигжиднямаа шинэ ар талаа ийнхүү эрхлүүлж байна. Гэхдээ хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг дээ ...

Эх сурвалж: НУУЦ.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.