Хэдхэн олигархи нь хөрөнгөжиж, мөнгөжиж цаддаггүй хорвоо юу

560

Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, хэвлэл мэдээллийн байгууллага, жирийн иргэд гэлтгүй л оффшорын эсрэг тэмцэж байна. Энэхүү тэмцлийн үр дүнд гадаадад мөнгөө байршуулсан татвараас зугтсан нөхдүүд "нуусан” мөнгөө эх орондоо аваад ирвэл үр дүн өглөө л гэсэн үг. Оффшортсон мөнгөөр утаатай тэмцэж, гэр хорооллын олон мянган иргэнийг орон сууцжуулж болно.

Түүнчлэн улсын хөгжилд хувь нэмэр оруулах олон бүтээн байгуулалт, дэд бүтцийг шийдэж болно. Цаашилбал, сургууль, цэцэрлэг барьж, гэртээ суух хүүхэдгүй болж, сурч боловсрох эрхээ эдэлнэ гэх мэт олон, олон ажлыг сэтгэл байвал хийж болно. Мөн энэхүү мэдээлэл Монгол төдийгүй дэлхий нийтэд цацагдаж, ил болж байгаа ч гэсэн өдгөө "Би оффшортой” хэмээн хүлээн зөвшөөрсөн нэг ч албан тушаалтан үгүй. АТГ-аас "Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй.

Мөрдөн байцаах хэрэг 157-гоор өсөж, 387 болсон” гэсэн чих сортойлгосон мэдээллийг өгөөд сууж байна. Мөнгөө татаж, эх орондоо авчрах нь бүү хэл харин ч нэмэгдэж, тоо нь бүр цагийн зүүнээс ч хурдан өсч байгаа нь олон нийтийг гайхширалд оруулж байгаа юм. Түүнчлэн  оффшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан. УИХ-ын гишүүн асан С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч, "ноц”-той байдалд хүрч байгаа гэсэн мэдээллийг хүртэл өгч байна. Мөн УИХ-ын гишүүдээс эхлээд Б.Дэлгэрсайханыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа.

Нөгөөтэйгүүр,  "Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нь оффшор бүсэд мөнгө байршуулсан гэдэг нь хэвлэл мэдээллээр цацагдаж, баримт нь хүртэл дэлгэгдсэн. Гэтэл өөрөө үгүйсгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдсан хэмээн гомдоллож явсан нь саяхан. Тэгвэл түүний бичлэг сошиалд тарж олныг цочролд оруулаад байна. Тухайлбал, "Ард түмэн ард түмэн л гэх юм. Хэдхэн олигархи мөнгөжиж, хөрөнгөжиж бодоггүй юм уу” гэсэн утгатай үгийг хэлжээ. Ийм л сэтгэхүйтэй хүмүүс улсын мөнгөнөөс шамшигдуулж, "хумсалсанаа” нууж байгаа болохоор манай улс өнөөдөр утаатай угаартай, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй, жилээс жилд ядуурлын төвшин өссөөр л байна.

Б ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)

Эх суовалж: http://dardas.mn/?p=6927

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>