|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад орууллаа

Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад орууллаа

Өчигдөр Европын Холбоо түүхэндээ анх удаа офшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа.

Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс байгаа юм. Panama Papers, Paradise Papers зэрэг нууц мэдээллүүд ил болж, тус холбооны гишүүн орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авчээ.

Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:

  • Америкийн Самоа
  • Бахрейн
  • Барбадос
  • Гренада
  • Гуам
  • Өмнөд Солонгос
  • Макао
  • Маршаллын арлууд
  • Монгол
  • Намиби
  • Палау
  • Панам
  • Сэйнт Лусиа
  • Самоа
  • Тринидад ба Тобаго
  • Тунис
  • АНЭУ

Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзсэн байна.

Одоо тус холбооны гишүүн орнууд дээрх орнуудын эсрэг ямар хориг арга хэмжээ авах ёстойг хэлэлцэх үлдэж байгаа юм.

Хар жагсаалтад орсон орнууд юуны өмнө Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох гэнэ. Мөн энэ удаа 47 орныг багтаасан "watchlist” буюу Европын татварын стандартыг удахгүй дагах амлалт өгөөд байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх гэнэ.

Далайн хар салхины гамшигт өртсөн Карибын тэнгисийн сав газрын зарим орнуудыг энэ удаа хар жагсаалтад оруулахыг хойшлуулснаа Европын Холбоо бас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.