|
Видео

Шинэ мэдээ

“Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам 25 дахь жилдээ зохион байгуулагдана

"Монголын Залуучуудын Холбоо”, "Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор "Оны залуу”-гшалгаруулах "Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулаад 25 жилийг үджээ. Тухайн жилийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын "Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү наадамд шилдгээр шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн.


Энэ жилийн "Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам онцлогтой болж байгаа юм. Өнгөрсөн 25 жилийн шилжилтийн он жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэн. Тэрхүү шилжилтийн 25 жилийн "Нийгэм, улс төр”-ийн салбарын топ залуу, "Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залууг тодруулахаараа онцлог болж байна. Мөн уламжлал ёсоор 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”, "Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулна.

Одоогийн байдлаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд12 дугаар сарын 16-ны өдрөөсалбан ёсоор санал хураалтыг эхлүүлэх аж.


25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын "Оны залуу”-аар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,эдийн засаг бизнесийн салбарын "Оны залуу”-аар тухайн үед Монгол банкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал нар шалгарч байсан бол2000 оны шилдгүүдээр өнөөгийн Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан,MCSгруппын захирал Ж.Оджаргал нар тус тус шилдгээр шалгарч байжээ.


 

Үүнээс хойш тус наадмын шилгүүдээр шалгарсан 30 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан нь "Next Stop” наадмын нэр хүнд,чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна.Тиймээс л "Next Stop” наадмыг удирдагчдыг бэлтгэдэг хэмээдэг биз ээ.

Анхны Ерөнхийлөгчийг "Ийм тансаг, ийм сайхан ёолконд анх удаа орж байна” хэмээн ам алдуулж чадсан "Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын энэ оны "Алтан Гэрэгэ”-ийн эзнээр хэн тодрохыг хүлээх л үлдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.