Үндэсний өв болгоноо “ХАР УС”-тай хольсоор байх уу ? АПУ компанийхан

530

Үндэсний өв болгоноо “ХАР УС”-тай хольсоор байх уу ? АПУ компанийхан

 

Аливаа зүйл хэмжээ хязгаартай. Тэр хэмжээндээ байвал гоё харагддагсан. Гэтэл АПУ компани гэж улс үндэстнийхээ хамгийн өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг "хар ус”-тай хольж явдаг байгууллага боллоо.

Чингис хааны нэрээр архиа үйлдвэрлэж хэсэгтээ л иргэдийн халаасыг гүвсэн. Ингэхдээ "Алтан Чингис”, "Хар Чингис”, "Морьтой Чингис”-ээр золгохгүй л бол доогуурт орчих гэсэн ухагдахууныг ард түмэнд өгч тэрнийхээ хэрээр халаасаа дүүргэж Монголын толгой компани болсон нь үнэн. Гэтэл одоо жанжин малгай, монгол дээлээр гангалсан архийг үйлдвэрлэж эхэлжээ.

Ер нь үндэсний өв, түүхэн бахархалаа уландаа гишгээд ч хамаагүй мөнгө олохын дон шүглэсэн АПУ компанийн захирал Г.Батхүү та эрийн хийморь малгай, бүсэндээ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Эсвэл монгол эрсийн сүр сүлдийг "хар ус”-нд живүүлж ханаагүй юу?

 

BOLOD.MN

Ч.Мөнхбат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>