МХЕГ-ын авлига авч байгаад баригдсан албан тушаалтнуудыг цагдан хорьжээ

182

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н. Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан билээ.

 МХЕГ-ын авлига авч байгаад баригдсан албан тушаалтнуудыг цагдан хорьжээ

 Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан талаар эх сурвалжууд мэдээлээд буй. Гэвч эдгээр албан тушаалтнуудыг сулласан талаар мэдээлэл цацагдсан.

 

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай "Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн" гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.