Жилийн 50 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуулийг шалгана

250

Жилийн 50 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуулийг шалганаҮндэсний аудитын газраас хувийн дунд сургуулиудын сургалтын чанар нь авч байгаа төлбөртэйгөө хэрхэн дүйж байгааг, мөн төлбөрийн зохицуулалтгүй өнөөгийн байдлыг цэгцлэх зорилгоор шалгалт хийхээр болжээ.

Учир нь манай нийслэлд төрийн өмчийн болон хувийн өмчийн 214 дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 нь хувийн өмчийн сургуулиуд юм. Тэдгээр сургуулийн сургалтын төлбөр нь 1,5 саяас эхэлж, хамгийн өндөр нь жилийн 50 сая төгрөг байна. Харин дээд боловсрол олгодог, чанараараа дэлхийд Монголоос хамгийн дээгүүрт ордог МУИС, мөн Анагаах ухааны их сургуулийн жилийн төлбөр гэхэд 2.5-3.5  сая төгрөг байгаа юм. Тэгэхээр Монголд ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын жилийн төлбөр нь их, дээд сургуулиудынхаас 15-22 дахин их байна. 

 
Эх сурвалж: networ.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.