Хуучин орон сууцны үнэ буурч байгаа гэв

114
Хуучин орон сууцны үнэ буурч байгаа гэвМонголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн "Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн 11 дүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үеэс 1.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,24  хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,16

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,06%

16,01%

-8,55%

Өмнөх сартай харьцуулахад

0,16%

0,20%

0,47%

Оны эхэнтэй харьцуулахад

0,13%

0,43%

-0,88%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0,24%

0,26%

-0,50%

ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.