Хар тамхи оруулж ирж, хэрэглэж байсан хоёр этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ

173

 Хар тамхи оруулж ирж, хэрэглэж байсан хоёр этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх алба хамтарч гэнэтийн үзлэг шалгалт зохион байгуулсаар байна. Улмаар хууль бусаар мансууруулах төрлийн бодис хилээр оруулж ирж буй этгээдүүдийг саатуулж, тэдэнтэй тэмцэх ажлуудыг эрчимжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд өчигдөр орой ээлжит ажиллагаагаа явуулж, хар тамхи оруулж ирж, хэрэглэж байсан хоёр этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Улмаар шалгалтын ажиллагааг хийж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.