УИХ-ын гишүүдийг Тусгай дуут дохио ашиглахыг хориглов

746
 
 УИХ-ын гишүүдийг Тусгай дуут дохио ашиглахыг хориглов

Тусгай дуут болон гэрэл дохио нь зөвшөөрөгдсөн өнгөнөөс хамаарч жолоочид Замын Хөдөлгөөний Дүрмийн зарим зүйл заалтыг  мөрдөхгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу  эрхтэйгээр  хөдөлгөөнд оролцох зэрэг эрхүүдийг олгосон байдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нийслэл хотод хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж иргэд, зарим нэгэн  албан тушаалтнууд ТДГДохиог ашиглах, хэрэглэх сонирхол ихэссэн нь хөдөлгөөний сахилга,  дэг журамд муугаар нөлөөлж эхэлсэн байна. 

Тиймээс замбараагүй хэрэглээг хязгаарлах сахилга дэг журмыг тогтоох чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас үүрэг чиглэл өгөгдсөний дагуу зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг Замын Цагдаагийн албанаас авч хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тус ажлын хүрээнд 2016 онд батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг энэ сарын 11-нд шинэчлэн баталжээ.

Шинэ  журамд "тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгслүүдэд олгогдсоноос бусад" гэх заалт хүчингүй болжээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>