Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны шилдэг "Бүтээгч улс төрч залуу"-д нэр дэвшжээ

744
 
 Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны шилдэг "Бүтээгч улс төрч залуу"-д нэр дэвшжээ
Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна.

Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 12-р сарын 1 – 12-р сарын 15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн "Нийгэм, улс төр”-ийн Топ залуу, Шилжилтийн 25 жилийн "Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”, "Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулах энэ жилийн NEXT STOP наадамд 1000 гаруй хүн нэр дэвшсэн аж.  Үүнээс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ, Н.Амарзаяа, Зам Тээврийн Дэд сайд Б.Цогтгэрэл нар 2017 оны шилдэг "Бүтээгч улс төрч залуу"-д нэр дэвшжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>