|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЭЗЭД БОЛНО

 
 Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЭЗЭД БОЛНО

Улаанбаатар /Улаанбаатар/. Монголын жүдочдоос дэлхийн аварга Д.Сумъяа,М.Уранцэцэгнар Олон улсын жүдо бөхийн холбоо/ОУЖБХ/-ныэнэжилийн чансааг тэргүүлэгч жүдочдод олгодог50 мянган ам.долларын шагналыг хүртэхээр болжээ.

ОУЖБХ /IJF/-ноостухайнжилийнхамгийнсүүлийн чансаагаар жинтус бүрдээ тэргүүлсэн жүдочдод 50 мянган ам.долларын шагнал олгодог.Жүдо бөхийн жин тус бүрийн дэлхийн шилдэг 16 бөхийн Мастерс тэмцээний дараа ОУЖБХ-ноосэнэ оны чансааг шинэчлэн гаргасан бөгөөдтус тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэнД.Сумъяагийн хувьд эмэгтэй жүдочдын чансааны хамгийн дээд оноог эзэмшиж байгаа аж.

Дэлхийн жүдочдын чансааг жин тус бүрд тэргүүлж байгаа шилдэг тамирчдыг танилцуулж байна.Эмэгтэйчүүдийн48кг-дМ.Уранцэцэг-5970 оноо/Монгол/,52кг-дЭрика Миранда -3954 оноо/Бразил/,57кг-дД.Сумъяа-7132 оноо/Монгол/,63кг-дКларисс Агбеьнену- 5202 оноо/Франц/,70кг-дАраи Чүзүри- 4890 оноо/Япон/,78кг-дГуусь Стеенхуис- 5240 оноо/Голланд/,78кг-дКим Мин Жеон -4838 оноо/БНСУ/ нар тус тус тэргүүлжээ.

Эрэгтэйжүдочдоос60кг-дНаохиса Такато-5050 оноо/Япон/,66кг Хифүми Абэ-4500 оноо/Япон/,73кг-дСоичи Хашимото-7150 оноо/Япон/,81кг-дКасан Калмурзаев-4650 оноо/ОХУ/90кг Александр Куколь-4418 оноо/Серби/,-100кг-дМихаиль Коррел 4830 оноо/Голланд/,+100кг-дДэвид Моура-4460 оноо/Бразил/ нар тус тус шалгарлаа.

Д.Өлзий

МОНЦАМЭ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.