Э.Төрмандах А.Түмэн-Өлзий нарын ханш буурч, С.Батсүх, Б.Бат-Энэрэл нарынх өсчээ

1024

Э.Төрмандах А.Түмэн-Өлзий нарын ханш буурч, С.Батсүх, Б.Бат-Энэрэл нарынх өсчээХямрал дундуур үргэлжилж буй Шинэ жилийн баяраар дуучдын орлого чамгүй их байгааг эх сурвалж хэллээ. МУГЖ Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд энэ жил хамгийн өндөр буюу таван сая төгрөгийн ханш тогтоосон бол зохиолын дуучдаас УГЖ С.Батсүх, шавь Б.Бат-Энэрэлийн хамт зургаан сая төгрөгийн ханшаар баяр хөгжөөж байгааг дуулгав. Санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ үед чамгүй өндөр ханш гэдгийг дээрх тооноос харж болно. Энэ жил попын ертөнцийн хоёр акулын ханш ерөнхийдөө хадгалагдаж үлдсэн бол багш шавь хоёрын ханш огцом өссөн нь энэ зун шинээр уран бүтээл олныг туурвиад зогсохгүй Шинэ жилийн тухай уран бүтээл хүртэл олны таашаалд нийцэж буйд оршино.

Харин залуу дуучдын түүчээ болох Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нарын ханш буурч, өмнөх жилүүдийг бодвол урилгад дарагдахаа больсон гэх мэдээлэл ч бий. Магадгүй, хоёр залуу уран бүтээлчдийн хувьд багахан олсон амжилтдаа эрдээд сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээл хийгээгүй байх талтай. Аливаа уран бүтээлчдийг уран бүтээлийн чанар чансаа дагаж, тэр нь тэднийг нийгэмд тодорхойлж байдаг учиртай. Тиймээс Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нарын хувьд уран бүтээлийн чанар чансаандаа анхаарах сануулгыг сонсогч олон нь ийнхүү өгсөн байж болох юм.

Нөгөө талаар нийтийн дуучид нийгмийн салхи даган өнгө аясаа өөрчилж байдаг хуультай. Энэ өнгө аясанд өөрийгөө барьж уран бүтээл туурвина гэдэг амаргүй ажил. Угаасаа нийгэм өөрөө мартдаг тал ч бий. Гагцхүү мэдрэмж л өөрөө уран бүтээлчийг цаг үетэй нь хөл нийлүүлж чаддаг. Тэгэхээр ханш нь буурч, урилга нь цөөрсөн хоёр залуу уран бүтээлчийн хувьд аль аль талын шалтгаан байж таарна. Харин ерээд оноос уран бүтээлээ туурвиж олны анхааралд орсон УГЖ С.Батсүхийн хувьд өнөөдрийг болтол нийгмийн анхааралд барьж чадаж байгаа нь цаг үеэ дагасан мэдрэмж өндөртэй дуучин гэдгийг харуулж байна.

А.Гал

Шуурхай.мн 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>