Oффшортнууд зогсох болов уу

679

 Oффшортнууд зогсох болов ууАвлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн. Мөн Засгийн газрын 244 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолд Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоох естой. Энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх ёстой юм. 

 

Заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

 

Мөн Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох ёстой.Энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор мэдүүлнэ. Хэрэв хуулиар заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ.

...УИХ-аас оффшортнуудтай тэмцэх хуулийг баталсан. Мөн Засгийн газраас гаргасан тогтоол гаргасан.Нэг үгээр хэлбэл төрийн түшээд оффшортнуудтай хатуу тэмцэж  байгаа гэж хэлж болно. Харин энэ тэмцэл үр дүнгээ өгч, Oффшортнууд зогсох болов уу?

Н.Алт


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>