Төв банк зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулахад нөлөөлж чадах уу

809

 

Төв банк зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулахад нөлөөлж чадах ууУИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Монголбанкны мэргэжилтнүүд  хэрхэн хариулж байгааг хүргэж байна. 

-Төв банк зээлийн хүүг бууруулах, хадгаламжийн хүүг бууруулахад нөлөөлж чадах уу? Энэ хуулийн төсөл энэ талаар ямар ач холбогдол, нөлөө үзүүлэх вэ?

-Банкны зээл, хадгаламжийн хүү нь иргэд ба банкны хөрөнгөө хэрхэн удирдах, ямар хүүтэйгээр хэрхэн байршуулахаас шийдвэрээс шууд хамаарна. Энэхүү шийдвэр нь иргэд ба банкуудын улс төр, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, мөнгөний ирээдүйн үнэ цэнэ буюу инфляцийн талаарх хүлээлтээс хамаарах тул улс төр, макро эдийн засгийн орчин тогтворгүй, ирээдүйд хэрэгжүүлэх бодлогын төлөв нь тодорхойгүй нөхцөлд уг эрсдэлийг тооцож иргэд илүү өндөр хадгаламжийн хүү шаардах, банкууд зээлийн хүүг илүү өндрөөр тогтоодог.

Иймд Төв банк эдийн засгийн орчин, үнийн түвшинг тогтвортой байлгахад чиглэсэн мөнгөнийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар нь хүү буурах нэг үндсэн нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд төв банкны зорилт илүү тодорхой болох, засаглал сайжрах, бие даасан байдал хуулийн хүрээнд баталгаажсанаар эдийн засгийн орчин тогтвортой байхад чиглэсэн бодлогыг бие даан явуулах боломж нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, улс орнуудын туршлагаас харахад төсвийн шинжтэй үйл ажиллгаа болон бодлогын зардалтай холбоотойгоор Төв их хэмжээгээр алдагдалд орж, түүнийг нь ихэнхдээ ЗГ-аас хаадаг байна. Энэ нь эргээд Төв банкны хараат бус байдалд сөрөг нөлөөтэй байдаг тул Төв банк эдийн засгийн сайн цаг хугацаанд өөрийн хөрөнгийн нөөцөө бүрдүүлэх ёстой.

-Монголбанкны дүрмийн сан-өөрийн хөрөнгө чинь юугаараа ялгаатай юм бэ? Монголбанк ашгийн төлөө биш болохоор алдагдалтай ажиллаад байж болох юм бишүү? Бие даасан, хараат бус байдалтай чинь ямар хамаатай бэ?

-Санхүүгийн тайлан дээрх Дүрмийн сан нь Өөрийн хөрөнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрийн хөрөнгөд дараах зүйлс багтдаг:

Нэгдүгээрт, Төв банкны алдагдал нэмэгдэх нь ЗГ-ын хүлээж болзошгүй өглөг гэж үздэг тул ЗГ-ийн өрийн тооцоонд оруулахыг хөрөнгө оруулагчид шаардаж болзошгүй. Иймд Төв банк хангалттай хэмжээний дүрмийн сан нөөцтэй байх ёстой.

Хоёрдугаарт, улс орнуудын туршлагаас харахад төсвийн шинжтэй үйл ажиллгаа болон бодлогын зардалтай холбоотойгоор Төв их хэмжээгээр алдагдалд орж, түүнийг нь ихэнхдээ ЗГ-аас хаадаг байна. Энэ нь эргээд Төв банкны хараат бус байдалд сөрөг нөлөөтэй байдаг тул Төв банк эдийн засгийн сайн цаг хугацаанд өөрийн хөрөнгийн нөөцөө бүрдүүлэх ёстой.

Төв банкны тухай хуулийн 38.1.-д дараах заалт бий. Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Иймд Төв банкны алдагдалтай ажилласан тохиолдолд Засгийн газар Үнэт цаас гаргаж хаахаар хуульд заасан  тул алдагдал эцсийн дүндээ татвар төлөгчид дарамт болно. Хэрэв төв банк хязгааргүй алдагдалтай байж болно гэвэл төв банк гэдэг институцийг Засгийн газраас тусад нь салгасны учир утга үгүй болно.

-Төв банкны төсвийн шинжтэй үйл ажиллагаа гэж яг юу вэ?

-Төв банкны тайлан тэнцэлд нөлөө үзүүлдэг бөгөөд төсвөөс хийж хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг Төв банк санхүүжүүлж, эдийн засагт мөнгө нийлүүлэх үйл ажиллагааг төсвийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлж болно. Төв банкны алдагдалд нөлөөлдөг хамгийн том шалтгаан нь Төв банкны төсвийн шинжтэй зардал болохыг манай улсын болон бусад улс орнуудын Төв банкны алдагдалд орсон туршлага харуулж байна. Төсвийн шинжтэй арга хэмжээнд:

Төв банк ЗГ-ын нэрийн өмнөөс гаднаас зээл авах
Босгосон эх үүсвэрээ ЗГ-т хямд хүүгээр өгөх
ЗГ-ын болон хувийн секторын ханшийн эрсдлийг Төв банк өөр дээрээ авах
Арилжааны банкны чанаргүй зээлийг Төв банкинд өндөр үнэлгээтэй шилжүүлсэн
Гадаад валютын зах дээр зах зээлийн бус ханшаар арилжаа хийсэн
Гадаад валютын төлбөрт баталгаа гаргасан
Хямд хүүтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг багтана.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>