“Залуусын наадам”-аар Хүй долоон худагт МЗХ-ны гэрт зочлоорой

2036

МЗХ-ноос санаачлан үндэсний их баяр наадмаар "Залуусын наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр дуутай хууртай, уралдаант, хөгжөөнт тэмцээнүүд болдог.

Хүй 7 худагт залуусын сонирхон үзэх урлагийн тоглолтууд, баяр наадмын үйл ажиллагаа ховор байдгаас залуус наадмын талбайд уйдахад хүрдэг.

Залуусын наадмын нээлт Хүй долоон худагт бидний хэлж заншсанаар Моби толгой дээр 7-р сарын 11-ний 13:00 цагт эхлэх юм. Тус наадмын нээлтэд наадамлаж буй залуус, фэйсбүүкчид, твиттерчид оролцохын зэрэгцээ улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцох юм.

"Залуусын наадам”-ын үеэр улс, тив, дэлхийн аварга, салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшуулах аж.

Мөн орой нь шоу тоглолт болох юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>