Мэтью Рикар: Өөрийн гэрлийг ол /видео/

191

Мэтью Рикар: Өөрийн гэрлийг ол /видео/Эрдэмтдийн үзэж байгаагаар тэр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн. 1946 онд Францад төрж Парисын элитүүдийн дунд өссөн, өдгөө Буддын шашны лам Мэтью Рикар Pasteur институтыг төгсчээ. Одоогоор Балбад амьдарч байгаа тэрээр оюун санааны 10 ном гаргаж, хоёр кино хийсэн байна.

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Бурхны шашинд сэтгэлийн амар амгалангаа олсноор жинхэнэ аз жаргалдаа хүрдэг хэмээдэг. Тэгвэл Мэтью Рикар 50 жилийн турш судалж олсон аз жаргалтай байх хамгийн шилдэг 5 аргаа хуваалцжээ.

1.Санаа бүү зов. Зүгээр л аз жаргалтай бай

Амьдралд ямар нэг асуудал тулгарахад түүнээс гарах арга зам олдсон тохиолдолд тэрхүү арга замыг ашигла. Арга зам олдохгүй бол санаа зовоод ч нэмэргүй шүү дээ. Тиймээс тайвшраад өөр зүйлийн тухай бод.

2. Аз жаргалтай амьдралтай нэгэн бол

Эелдэг найрсаг байж, сэтгэлийн эрх чөлөө, амар амгалангаа эрэлхийлэх. Дасгал сургуулилт хийхгүйгээр чадварлаг төгөлдөр хуурч болохгүй. Үүнтэй адил сэтгэлийн тэнхээтэй байхад өөрийгөө дадуулах хэрэгтэй. Үүнд цаг хугацаа орно.

3. Өөрийн гэрлийг ол

Амьдралыг гэрэлтүүлэх гэрлээ олох нь хүн бүрт чухал. Ялангуяа залуу хүмүүст. Миний амьдралд юу хамгийн чухал вэ гэж өөрөөсөө асуу. Ингэж хүн бүр өөрийн гэрлийг олох хэрэгтэй. Гэрлийг чинь бадраах ямар нэг зүйл чамайг хаа нэгтэй хүлээж байгаа. Тиймээс үүнийгээ олоорой.

4. Бүгдэд аз жаргал хүсэх

Бусдад ч мөн аз жаргал хүсэх нь чухал. Бусдад аз жаргал түгээх арга замыг олоорой.

5. Бусдад туслах

Бусдад туслах нь цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй хэрэг болдог.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.