ХИЧЭЭЛДЭЭ 4.5 КМ АЛХАЖ ИРДЭГ ХҮҮ "МӨСӨН ХҮҮ" НЭРЭЭР ТАНИГДААД БАЙНА

197

ХИЧЭЭЛДЭЭ 4.5 КМ АЛХАЖ ИРДЭГ ХҮҮ "МӨСӨН ХҮҮ" НЭРЭЭР ТАНИГДААД БАЙНА

 

Хичээлдээ ирэхийн тулд өдөр бүр 4.5 км замыг явган туулдаг хүүгийн зураг цахим орчинд түгээд байна. БНХАУ-ын Юньнань мужийн холын тосгонд амьдардаг 8 настай хүү хол замыг алхдаг ч, сүүлийн үед цочир хүйтрэх болсноос чих, хацар нь хөлдөж, үс нь мөстсөн байдалтай ангидаа орж иржээ. 

Ингээд хүүгийн төрх, түүнийг дооглон инээлдэх сурагчид бүхий гэрэл зураг цахим орчинд "Мөсөн хүү” нэрээр тарж, түүнийг яагаад ийм нимгэн хувцастай хол зам туулах болсныг олон нийт сонирхох болсон байна.

Хүүгийн гар хөлдөж, шархалжээ. 

Харин доорх зургийг сайн ажиглавал хүү шалгалтандаа 99% "А" үнэлгээ авсныг харж болно. Тэр хол гэртэй, буурай амьдралтай ч ангидаа "толгой цохьдог" ухаалаг нэгэн болохыг багш нар нь онцолжээ. 

100 оноотой шалгалтаас 99 авсан хүүг олон нийт сайшаан хандив тусламж илгээх данс нээн, ажиллуулах болсон байна.

Нэгэн зураач бүсгүй түүнд зориулан дараах зургийг зуржээ. 

Хүүгийн  эцэг эх нь хотруу ажил эрхлэхээр явсан тул 10 настай эгчтэйгээ амьдрах болсон аж. 

Хүүгийн хичээллэдэг Жаотунг дүүргийн бага сургууль сурагчдадаа үдийн цай өгдөг ч танхимын халаалт байхгүйгээс хүүхдүүд өдрийн турш хүйтэн ангид суух болжээ. 

Эх сурвалж: Shanghaiist.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.