Хошин урлагийнхан “хошгоруулаад” байна

266

 Хошин урлагийнхан “хошгоруулаад” байнаОдоо цагт манай оронд олон юмс шуугиж байна.

Орондоо орж хэвтсэн ч... гээд л нэг дуу бий. Үнэндээ сайнаасаа саар нь их сонсогдох юм. Одоо бүр нийгмийн бусармаг үйлдэл, муу муухайг илчлэн шүүмжлэгч хошин шогийнхон ч өөрсдөө нэлээд шүүмжлэл дагуулдаг боллоо. Тэд нэг сумаар хоёр туулай агнадаг гайхалтай санааг хэрэгжүүлдэг юм байна. 

Манайд хошин урлагийн эрэлт хэрэгцээ их байдаг нь үнэн. Энэ хэрэгцээг хангаж байгаа цөөн хэд нь сүүлийн үед үнэрхэж, энд тэндэхийн төлбөртэй сувгуудад уран бүтээлээ байршуулдаг болсон. Ингээд уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хагарал бий болов.

Саяхан Маск продакшныхны илэрхийлсэн мэдэгдэл, гоморхол, тунирхал нэг талаараа оюуны өмчийн хууль, хяналт, хариуцлага ямар түвшинд байгааг харуулсан хэдий ч нөгөө талаараа үзэгчдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон гэж олон түмэн хэлэлцэж байх жишээтэй. Төлбөртэй түгээх нь оюуны өмчийг үнэлэх нэг хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөр төлөөд үзэж болно. Гэвч тэрний зөв, буруу гэж дүгнэхээс өмнө бас нэг асуудал урган гарч ирэх нь тэр. Жишээ авъя. Нэгэн үзэгч нэг продакшны хоёр тоглолтыг тухайн жилд үзэж гэнэ. Гэтэл хоёулаа төстэй үзүүлбэрүүд байж. Ингээд оны эцэст дэлгэцийн уран бүтээлийг нь өнөөх төлбөрт сувгаар сонгон үзтэл өмнөх хоёр тоглолт дээр гарсан үзүүлбэрийг дэлгэцийн болгож найруулаад "шинэ” гэж тодотгоод оруулсан байна. Ийнхүү нэг хамт олны ижил уран бүтээлийг гурван удаа мөнгө төлж үзсэн тухайн үзэгчид тийм ч таатай санагдаагүй нь мэдээж. Тайзны урлагийг дэлгэцийн болгохыг энд үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү тавилт болгондоо шинэ гэж хошгоруулж хуучин, ижил сэдэвтэй, нэг үзүүлбэрийг давтаж мөнгө олдог башир арга барилаасаа татгалзахыг л үзэгч түмэн хүсээд байна. 

Жил тойрон үзэгчид хошин урлагийн тоглолтыг танхимын суудал дүүргэн үздэг. Нэг тоглолтонд 5, 6 сэдэвтэй. Эндээс харахад, сэдвийн гацаанд орох үндэслэл алга. Хүмүүс ярьж байна, улс төрчид хошин урлагийнхныг ажилгүй болгож байна гэж. Нөгөө талаас нь харвал нэг төрлийн шүүмжлэгч гэж нэрлээд байгаа хошин шогчдод харин ч илүү их сэдэл өгч байлтай. Хөдөлмөрийг үнэлэх нь зайлшгүй. Гэвч зайлшгүйгийн хажууд шударга зарчим гэж байх учиртай. Энэ удаад хошин шогийнхны хошгоруулалт тэднийг тийм ч хол алхуулахгүй л болов уу. Үзэгч үгүй бол уран бүтээл ч үгүй.

Я.Хулан

 
Undesten.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.