|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

Энэ өдрийн зурхай /2018.01.15/

Энэ өдрийн зурхай /2018.01.15/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 29. Сумъяа гараг. Гар одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр.

                          Барилдлага: Рашаан
                          Шүтэн барилдлага: Сансар
                          Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Холимог хандлага оршино. Зарим нь эсрэг агуулгатай байх ч гэгээлэг мэдээнүүд ирнэ. Од эрхэсийн нөлөө өнөөдөр таны хэцүү ажлыг бусдад шилжүүлэн нуруун дээрх бэрхшээлийг түрч атугай холдуулна. Чухал зүйлд анхаарал татагдаж, үйл явц удаан болох ч тогтвортой байна. Шинэ шат руу урагшлах тусам дордсоор байх тул үүнийгээ зогсоо. Сайн сайхан зүйлд анхаарлаа хандуулснаар аливааг үзэх үзэл тань гэрэл гэгээтэй болно.


ҮХЭР (4/20-5/20)

Хэрвээ танд өнөөдөр ямар нэгэн төлөвлөгөө байхгүй бол сошиал ертөнцөөс хэрэгтэй ямар нэгэн мэдээлэл олж болно. Уран зураг болон хөгжмийн сургалт таны сонирхолыг татах болно. Энэ нь танд өөрийн дотоод дуу хоолой, гоо үзэсгэлэнгээ олж мэдэх боломжийг олгоно. Таны оролцохыг нээх их хүсдэггүй ямар нэгэн үйл ажиллагаанд хайртай хүн тань татаж оролцуулбал бүү тээнэгэлзээрэй. Харин ч та өөрийн мэдлэггүй байсныг мэдээд маш их гайхах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Урлагийн болон гүн ухааны сонирхолтой санаанууд таны бодлыг эзэмдэх болно. Хуурмаг мөрөөдлөө ангид авч үзээрэй. Хэрвээ та ямар нэг зүйл бичиж эхэлж байгаа бол өөрийнхөө өгүүллэг эсвэл номоо маш сонирхолтойгоор дуусгаж чадна. Үнэнч хосууд чухал асуудлаар санал зөрөлдөх бөгөөд энэ асуудал мухардалд орох болно. Гэхдээ та энэ асуудлыг тийм ч хурдан мартаж чадахгүй. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. Хүчээр ажиллах эсвэл гэрийн ажил хийх шаардлага гарна. Санаа их зовох хэрэггүй, өөрийгөө зүгээр л хэмнэлдээ ороогүй байна гэж хурцал. Хэрвээ танд ойр зуур ажил байгаа бол залхуурал аажим бий болохоос өмнө өглөө эрт гэр орны ажлаа зохицуул. Мөн мөнгөний гачаал урам зоригийг бууруулна. Байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Та хууртагдаж төөрөлдөж эсвэл мөнгөний хоосон мөрөөдөлд автах нь. Үл итгэмтгий түгшүүртэй болно. Хуурамч айдаст автана.


АРСЛАН (7/23-8/22)   

Нийгмийн хүрээлэл тань нэмэгдэж, шинэ төрлийн сонирхолтой зүйлийг нээнэ. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болно. Өөрчлөлт хийхийн тулд нийгмийн хөдөлгөөний бүлэгт элсэнэ. Урам зориг, удирдах авьяасынхаа ачаар чухал байр суурь эзэлнэ. Албан бус хөтөлбөрөөс гадуурхи үйл ажиллагаанд оролцсоноор ажилд орж чадна. Өвчтэй байгаа бол өөртөө туслах эмч олох нь чухал тустай.


ОХИН (8/23-9/22)

Бүх төрлийн түншлэлд та үүрэг хариуцлага, урамшууллын хил заагийг тодорхойлох хэрэгтэй. Ашгийн хувь өсөх хандлага төдий л ажиглагдахгүй. Бизнес эцсийн мөчид өөрчлөгдөж магадгүй бөгөөд хэвшсэн үйл ажиллагааг хэвээр хадгалахыг хүсвэл хурдан хугацаанд маневер хийх шаардлага гарна. Зохиогчийн эрхтэй маргаанд орооцолдоно. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа тул хангалттай няцаахад бүрэн төгс бэлэн байх нь чухал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ирээдүйгээ аль болох гэгээлэг бас завгүй байгаагаар төсөөл. Өнөөдөр таны эрч хүч урам зориг өсөх тул мөрөөдлөө биелүүлэх ямар нэг алхам хийхэд маш таатай өдөр байх болно. Харин таны цагийн хуваарь ихэд шахуу байгаа бол одоо өөрийн хийж байгаа зүйлээ саатуулахгүйн тулд зарим нэг ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй. Гадаад үзэмжиндээ анхаарч, сайхан хувцаслахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна таны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөхөд нөлөөлнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ зүйл эхлэх, ажил төрлөө солиход тохиромжтой өдөр. Бат бөх мэт санагдаж байсан харьцаа тасарч болзошгүй. Энэ өдрийн үйл явдлууд таны амьдралд өөрчлөлт гаргана. Амьдралаа мөн өөрийгөө өөрчил. Дотоод асуудлуудаа шийдэхэд хамгийн тохиромжтой. Энэ нь гадаад асуудлуудаа шийдэхээс ч хүнд. Өөрчлөлтөөс бүү татгалз. Урьдын зүйлс ул болж өнөөдрийн юм зул болно.


НУМ (11/22-12/21)

Хайрттайгаа болон хамтрагчтайгаа ярилцах яриа аятайхан болохгүй. Танд туслаж чадах хүнд өөрийн мэдрэмжийг ярих нь сайхан санаа байх болно. Танд өөдрөг байх хэд хэдэн үндэс бий болно. Банкууд болон үл хөдлөх хөрөнгийн агентлагуудтай эерэг нөлөөллийн дор гэрээ хэлэлцээр байгуулна. Хэлэлцээрүүд болон санхүүгийн шилжүүлэг таны санасны дагуу ахицтай байх бөгөөд жижиг асуудлууд дээр буулт хийгээрэй.


МАТАР (12/22-1/19)

Ирж буй долоо хоногт ажлын гүйцэтгэлд саад учруулах будлиан, андуурал олон гарах магадлалтай. Эрүүл мэнд, хувийн ажлын чиглэлд гол цохилт ирж магадгүй. Баримт ба тоо нийлбэрүүдийг дахин нягтлан шалгаж, бичиг баримтууд ялангуяа санхүүгийн төлөвлөгөөний иж бүрдэл дээрх тэмдэглэгээнд анхааралтай ханд. Машин юм уу аян замд гарахтай холбоотой бэлтгэл дээр асуудал гарч магад тул унаа тэрэг чинь эвдрэх эрсдэлээс сэргийлж сайн шалга. Хүйтэнд дулаан хувцас чухал.


ХУМХ (1/20-2/18)

Хэрэв жижиг гэлтгүй бүх зүйлд анхааралтай байх юм бол мөнгөтэй холбоотой үйл хэрэг хялбар шийдэгдэнэ. Санхүүгийн нөхцөл байдал дээшлэх төлөвтэй. Хэрэв танд одоогийн хамт олон тань таагүй хандаж байгааг мэдэрч байгаа, ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөр ажлын шинэ санаа, сонголт ол. Өөрийн дуртай ажлаа хийх нь амжилтын үндэс. Хэдийгээр мөнгө олоод үрэхэд сайхан ч та дараагийн алхмаа бодож хямгатай байх хэрэгтэй.


ЗАГАС (2/19-3/20)

Цагаа хуваарилах чадвар тань бусдыг бишрүүлэхээс гадна аз хийморь таны гарт байна. Өглөөний хэдэн цаг таны үйл ажиллагаанд нааштай хандах ч та бодит байдлыг худал хуурмагаас ялгах хэрэгтэй. Танай харъяа баг, байгууллага аль нь ч бай таны бодлоор явахгүй, хэтийн төлвөө өөрчилж магадгүй. Энэ нөхцөлд та эргэн үнэлгээ хийх, шинэ бодлого баримтлах хэрэгтэй эсэхийг шийднэ. Ёс зүйн асуудлууд гарч ирвэл өөрийнхөө ухамсраар гаргасан тушаалаа дага.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.