ЦИРКЧИД АЛТАН ЦОМЫН ЭЗЭД БОЛЖЭЭ

833

ЦИРКЧИД АЛТАН ЦОМЫН ЭЗЭД БОЛЖЭЭ

 

Монголын үндэсний циркийн жүжигчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид оролцож, нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдөн хамгийн өндөр оноог авсан байна.
 
Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг мөнгөн цом, зургаан алтан цом, хоёр Гран При цомыг эх орондоо авчраад байгаа аж. 

Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байсан бөгөөд тэдний буухиаг ийнхүү амжилттай үргэлжлүүлсээр байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>