|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

Хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

Хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

 

Хонь, ямааны цэцэг өвчин: Өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Цэцэг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. 

Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа, нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг. 
Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Өвчилсөн малд эмчилгээ байхгүй.

Иймд иргэд онцын шаардлагагүй бол дээрхи аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлгийн хяналтын багаас сэрэмлүүлж байна.
Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг "Ариун хүнс” ХХК–ийн мал 

эмнэлэг утас 88973509, "Сор сүрэг” ХХК-ийн мал эмнэлэг утас 88608296, "Бөх Мо” ХХК-ийн мал эмнэлэг утас 88770886 Налайх дүүргийн ОБХэлтэс утас 7023101 утсаар холбогдож яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.