Хуурсаар хуурсаар...!

109

Их эртнээс, өнгөрсөн оны сүүлийн улиралд алдагдалтай байсан гэж "Петровис" тайлбарлаад байх юм. Гэтэл 11 сарыг хүртэл "М-ойл" компанийн ШТС-уудын зарим нь, Амгалан орчмын салбар АИ-92 бензинийг 1540 төгрөгөөр зарж байсан. Амгалангийн "МТ" саяхныг хүртэл 1590 төгрөгөөр зарж л байсан. Би "хямд бензин хэрэглэх дуртай" тул мэдэлгүй яах вэ? Гэтэл гэнэт л бүгд үнээ тэгшилсэн! Миний хардах нь бусад олигополь компаниудын дарамт нөлөөлсөн болов уу! Тэд үнийн өрсө
лдөөнийг үгүй хийж байна. Жижиг компаниуд томынхоо дарамтанд байгааг зохицуулах "төр" алга! Зах зээл дэх шударга өрсөлдөөнийг олигополь компаниуд нухчин дарж байна. Удахгүй тулгалт хийх нь гэж бодож байсан яг тийм боллоо. Тэгээд одоо шатахууны боомилолт хийж эхэллээ. Боомилолтыг шинэ жил ба цагаан сарын дундуур хийж байгаа нь танил технологи! Тэгээд үнээ нэмнэ...
Харсаар байтал худлаа ярих хэрэг байна уу? Эсвэл М.Энхболдод өгсөн сонгуулийн хандиваа нөхөж авах гэж байна уу? Санаанд оромгүй их мөнгөөр сонгуульд оролцсон шүү дээ, МАН! Шатахууны импортлогчид голдуу МАН-ын санхүүжүүлэгчид байдаг. Нөхцөл байдал хурцадсан үед эрх баригчдийн тохируулагчид, ШӨТХГ ч, АМГТХЭГ ч таг чиг. 
Одоо дээрх газрууд болон Сангийн яам, ТЕГ-аас хамтарсан өргөн шалгалт оруулах хэрэгтэй! Ер нь гол зохион байгуулагч нь "Петровис" харагдаад байна. Энэ компани жишээ нь "Оюу толгой"-н шатахууны ханган нийлүүлэлтийг дангаараа хийдэг биз дээ? Энэ нь жижиглэнгийн борлуулалтаас зардал багатай эрсдэлгүй нийлүүлэлтээс ашиг олох боломж гэсэн үг. Үнэндээ тэр ашиг нь "Петровис"-ын Даваанямаар дамжаад С.Баярын 7 (10) хаус болчихоогүй бол! 
Энэ хомсдол бол олигополь зах зээлийн үндсэн шинж. Тэд үгсэн хуйвалдаж, эрх ашгаа улс оронд тулган хүлээлгээд гаршсан байна. Яг үүний эсрэг ерөндөггүй удлаа! Олигархууддаа дээрэлхүүлсээр л байх уу?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.