Булган аймагт өвөлжилт хүндэрчээ

191

Булган аймагт өвөлжилт хүндэрчээ

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Хойд бүсийн төвийн дарга, хурандаа Г.Ганбаатар нар өчигдөр Булган аймагт ажиллажээ.

Учир нь тус аймгийн аймгийн нутгийн ихэнх хэсэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Рашаанд суманд шүлхий өвчин гарсан байна. Иймээс аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгчээ.

 Үүнд:

  • Хувь хүн бүр ажлын хариуцлагад анхаарч ажиллах хариуцлагыг өндөржүүлэх төрийн ажлыг цагт нь хийж байх
  • Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, мэдээ тайлангийн тоо баримтын зөрөөг арилгах. Аймгийн Засаг дарга удирдлагаар ханган ажиллах
  • Бүс нутгийн хоорондын уялдааг нэгтгэн хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллах /1 сарын хугацаа/
  • Аймгийн Гамшгаас хамгааалах төлөвлөгөөг батлуулан 7, 14, 21 хоногоор төлөвлөгөөг гарган ажиллах
  • Шаардлагатай гэвэл МХЕГ-аас байцаагч ажлуулах, МХяналтын байцаагчийн дүгнэлт, актыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаргах нь  хамгийн чухал
  • Зээрийн тандалтыг шуурхай зохион байгуулж, авсан дээжийг яаралтай шинжилгээнд өгөх судалгааны асуудлыг хурдан шийдэх
  • Хүндээ чиглэсэн асуудлыг нэн тэргүүнд авч хэлэлцэх
  • Сэжигтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг нарийвчлан гарган танилцуулах.
  • Мэргэжлийн байгууллагууд асуудалд нухацтай хандах, бодит судалгааг гаргасаны үндсэн дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.