|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

А-92, А-80 шатахууны үнэ нэмэгдэхгүй

Шатахууны үнэ нэмэх, тогтмол байх эсэхийг  Үнийн зөвлөл шийддэг. Тэгвэл үнийн зөвлөл өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар  А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй, харин А-95, 98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үнийн зөвлөл зөвлөмж гаргасан байна.

Өчигдөр 15  цагаас хуралдаж эхэлсэн Үнийн зөвлөлийн хурал 19 цагт дууссан бөгөөд уг хуралд нефть импортлогч  Петровис, Магнай Трейд, Шунхлай, Сод Монгол, М ойл,  төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Хуралдаанаас өмнө шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа эсэхийг  ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй үнийн зөвлөл танилцаж, компаниуд алдагдалтай ажиллаж байна гэж үзсэн байна. Тиймээс үнийн зөвлөлөөс иргэдийн хамгийн их хэрэглэдэг А-92, А-80 үнийг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газраас татварын зохицуулалт хийх зөвлөмж гаргасан аж.

Үнийн зөвлөлд 20 гаруй байгууллага байдаг бөгөөд асуудлыг олонхоороо шийдвэрлэж, зөвлөмж гаргадаг. Үнийн зөвлөлд төр, нефть импортлогч байгууллагуудын төлөөлө багтдаг. Тодруулбал,

Үнийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Ахлагч -Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

Гишүүд: -Сангийн дэд сайд;

-Зам, тээврийн хөгжлийн дэд сайд;

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч (зөвшилцсөнөөр);

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

 -Онцгой байдлын ерөнхий газрын дарга;

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга;

-Татварын ерөнхий газрын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

 -Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга;

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-"НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал;

-"Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал ;

-"Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал;

-"М-ОЙЛ групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал;

 -"Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

Нарийн бичгийн дарга: -Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга нар багтдаг.

Үнийн зөвлөлөөс гаргасан саналыг Сангийн яамд хүргүүлдэг бөгөөд Сангийн яам уг санал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргаж, саналыг баталгаажуулах эсэхийг шийддэг юм. Өчигдөр болсон  үнийн зөвлөл санал дүгнэлтээ Сангийн яаманд  хүргүүлээд байгаа. Сангийн яам одоогоор хариугаа албан ёсоор өгөөгүй байгаа юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.