“АШИДБИЛГҮҮН” ХХК-нь үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд өрх толгойлсон эмэгтэй Э.Цэцэгмаагийнд шинэ гэр бэлэглэжээ

391

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "АШИДБИЛГҮҮН” ХХК-нь үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд БЗД-н 21 хорооны иргэн 2-12 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Э.Цэцэгмаагийнд 2018 оны 1-р сарын 21-ний өдөр шинэ гэр бэлэглэлээ. Уг арга хэмжээнд 21-р хорооны засаг дарга Б.Наранцэцэг, тус хорооны хэсгийн ахлагч нар болон компаний ажилчдын төлөөлөл оролцов. "АШИЛБИЛГҮҮН” ХХК-нь өнгөрсөн 5-н жилийн хугацаанд 30 гаруй ажлын байр шинээр бий болгон ажилчдынхаа болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, салбарынхаа болон нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Мөн БЗД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны "БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан байна.

 







Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>