Явган алхалт настайчуудын тархинд тустай

112
 Явган алхалт настайчуудын тархинд тустайНастай хүмүүс өдөрт 4000 алхам хийж байх ёстой гэнэ шүү. Эрдэмтэд явган алхалт мэдрэлийн эд эсэд эергээр нөлөөлж, тархины өвчлөлөөс хамгаалдаг болохыг тогтоосон байна. Тэдний явуулсан судалгаанд оролцсон 60-аас дээш насны хүмүүс өдөрт 4000 алхмыг хийж байсан гэнэ. Дараа нь мэргэжилтнүүд оролцогчдын уураг тархины үйл ажиллагаанд судалгаа хийжээ. 

Амьдралынхаа туршид байнга явган алхаж байсан хүмүүсийн уураг тархины зарим нэг бүтцүүд зузаан байж, ой санамж, сэтгэн бодох чадвар өндөртэй байсан гэнэ. Дээр нь ийм хүмүүс мэдээллийг илүүтэй боловсруулж, цаашдын төлөвлөгөөгөө зөв гаргадаг байв. Мэргэжилтнүүд амьдралын идэвхтэй хэмнэлийг аль болох эрт эхлүүлэх ёстой гэж зөвлөв. Биеийн тамирын дасгалууд яс, зүрх, уураг тархинд нь сайн гэнэ. 

4000 алхамыг зогсолтгүйгээр өдөр болгон хийх ёстой. Долоо хоногт дор хаяж таван удаа ингэж байх хэрэгтэй аж. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.