АНУ-Д КАССЧИНГҮЙ АНХНЫ УХААЛАГ ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

196

АНУ-д кассчин, худалдагчгүй, дэлхийн анхны "ухаалаг” дэлгүүр өнөөдөр үүдээ нээж байна. Энд хүссэн хүн бүрт ухаалаг гар утсаа уншуулаад орж, худалдаа хийх боломжтой юм.

Худалдан авагчдаас шаардах зүйл нь гар утасны тусгай цэс суулгаад, гар утасны дэлгэцэнд гарч ирэх QR кодыг хуулуулна. Үүний дараа хүссэн бараагаа аваад гэртээ харих боломжтой. Худалдан авсан барааны өртгийг Amazon аккаунтад холбогдсон картнаас автоматаар суутгана.

Ингэхдээ дэлгүүрийн худалдан авагчдыг камераар хянах  бөгөөд камер нь зөвхөн худалдан авагчийн лангуун дээрээс авсан бараа бүтээгдэхүүн төдийгүй буцаагаад тавьсныг нь хүртэл тэмдэглэдэг аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.