П.Анужин: Утаа уушги нэвтлэх ч цус руугаа аз жаргалыг илгээж тэмц!!!

112

Хөтлөгч П.Анужин өөрийн нэвтрүүлгээ хийхийн хажуугаар олон нийтэд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар таниулж яваа нэгэн. Түүний заасан замаар заавар зөвлөгөөг нь даган амьдралаа өөрчилж яваа хүмүүс олон. Тэрээр стресс бухимдал ихтэй өнөөгийн нийгэмд жаахан ч атугай өөрийгөө аварч аз жаргалын гармон ялгаруулах бяцхан аргаасаа ийн хуваалцжээ "Сөхрөх л юм бол дараад авах муухай мундахгүй энэ цагт ядаж инээмсэглээд байхад өөрийгөө аварна шүү! Ам гурвалжин байрлалд орох буюу инээмсэглэхэд аз жаргалын даавар ялгарч эхэлдэг! Утаа уушги нэвтлэх ч цусруугаа аз жаргалыг илгээж тэмц!!!

Зүгээр л инээмсэглэ Монголчуудаа! Хүчээр ч хамаагүй! Унаж сөхөрч, дордож гундвал та л хохирно! Инээмсэглээд тэсэж байхад сайн цагтай золгоно шүү!!! Зовоох нэгэн хорвоод мундахгүй ч аврах аврал биед тань олон! Яг одоо инээмсэглэ!" 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.