Ц.Гарамжав: Төсвийн алдагдлыг ард түмнээр төлүүлэх ёсгүй

91

Засгийн газрын эрх баригчид төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс есөн төрлийн татвар нэмж, хэрэгжүүлээд эхэлчихсэн билээ. Ингэснээр иргэд олон нийт болон зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж, эргэж харах шаардлагыг тавьсаар байгаа. Мөн зарим мэргэжлийн байгууллага, эдийн засагчид татвар нэмэх бус зээл тусламж, бонд гаргах, мөнгө хэвлэх, дэд сайдууд болон шаардлагүй орон тоог цөөлөх зэрэг аргууд байж болохыг хэлсээр байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн У.Гарамжав үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр, "Улс төрчдийн буруу бодлогоос болж үүссэн төсвийн алдагдлыг ард түмнээр төлүүлэх ёсгүй. Засгийн газар ОУВС-тай татварын асуудлаар уулзаж, ард түмний ачааг суллах шаардлагатай байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Энэ мэтээр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалтаа ухамсарлаж эмэгтэй гишүүдийг манлайлж, уриалан дуудаж байгаа нь сайшаалтай.  Нөгөө талаар ард түмэн гэдэг аливаа улс төрчийг хэлсэн үгээ, ажил хэрэг болгосноор нь хэмжиж, үнэлдэг болсон өнөө цагт ганц өгүүлбэр хэлээд асуудлыг орхихгүй  биз ээ.

Ямартаа ч түүнийг Уул уурхай болон аж үйлдвэрийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа ЭКО үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж олон зуун ажлын байрыг бий болгосон уул уурхайн салбарын анхны эмэгтэй удирдагч хэмээн үнэлэгддэгийнх нь хувьд чамгүй найдлагыг тавиад байгаа аж.  

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.