Дөрвөн ес ч тачигнаж байна даа

407

Энэ жилийн өвөл нэг их хүйтрэхгүй байсаар хавартай золгох нь гэсэн яриа гарсаар удсан. Гурван ес эхэлчихээд байхад хавар шиг налайж, гунан үхрийг гомдоолоо гээд л цахимаар шуугиад байв. Харин энэ сарын 19-нөөс эхэлсэн дөрвөн есийн жавар ид тачигнаж эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээс эхлээд хүйтний эрч эрс чангарлаа. Цаашид ч энэ чигээрээ байх прогноз гарчээ. Цахим ертөнцийнхөн ч өнөөдрийн хүйтнээр амьсгалж, дөнөн үхэр өшөөгөө авч байна гэж бичсээр. Энд нэг жишээ авлаа. Өвөлдөө хамгийн хүйтэн байдаг газрын нэг бол Завхан аймаг. Тэгвэл Завханы Баянтэс суманд ирэх баасан гаригт -52 хэм хүрэх нь. Тэгэхээр Тосонцэнгэлд илүү хүйтрэх магадлалтай.

Тэгвэл зөвхөн манайд ингэж хүйтэрдэггүй. Хойд хөрш ОХУ-ын алслагдмал бүс нутаг болох Якутад эрс хүйтэрч, -67 хэмд хүрсэн тухай арваад хоногийн өмнө мэдээлж байсан. Москва хотоос 5300 орчим километрийн зайд орших Якутад сая гаруй хүн амьдардаг байна. Манайд хүйтнээс болж ханиад томуу ихэслээ гэж дунд сургуулийн хичээлийг хааж байхад, тэндхийн сурагчид -40 хэмийн хүйтэнд сургуульдаа явсаар байсан юм. Харин -67 хэмд хүрч, хэт хүйтрэхэд л сургуулиуд нь  хаалгаа барьсан байна.  Якутын Оймяакон тосгон бол дэлхийн хамгийн хүйтэн газрын нэг. Тэнд -50 хэм хүрч хүйтрэх нь бараг тогтмол үзүүлэлт. 2013 онд Оймяаконд -71 хэм хүрч хүйтэрч байсан удаатай аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>