МАХН-ын дарга хэн юм бэ?

184
МАХН-ын дарга хэн юм бэ?МАХН хэмээх намын дарга болох хүсэлтийг нь Дээд шүүх татгалзсан О.Баасанхүү сүүлдээ МАХН-ын гишүүн ч бус болохоор болоод байгаа. Түүнтэй өмнө нэг намын журмын нөхөд байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар нь О.Баасанхүүг намаасаа хөөснөө мэдэгдсэн бол хариуд нь О.Баасанхүү өнөөдөр "Мөнгөө авч байж, намаасаа гарна” гэж мэдэгдэв. 
Учир нь түүнд УИХ-аас санхүүжилт болгон өгч байсан мөнгө болох 228 сая төгрөгийг МАХН-д олгосон. Жил гишүүдэд олгодог 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө хэмээх 114 сая төгрөгийг МАХН О.Баасанхүүд өгч байж, намаасаа хөөх эрхтэй болно гэнэ. Мань эр энэ мөнгийг МАХН-руу шилжүүлэхгүй байх хүсэлтийг Сангийн яаманд гаргасан. Харин Сангийн яам шилжүүлчихсэн байсан гэнэ шүү. Тэгэхээр О.Баасанхүү сул гишүүн болсон ч "төрөлх" 228 сая төгрөг авч байж л салах бололтой.
Түүнээс гадна Улсын дээд шүүхийн  шийдвэрийг бичгээр хүлээж авсныхаа дараа захиргааны шүүхэд хандана гэжээ. 
Тэрээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр "Бадарчин баярлах болоогүй” гэсэн үгийг экс намын нөхөддөө дайжээ. Тэрээр мөн экс дарга, өөрийг нь улстөрд дагуулж орсон хүн гэгддэг Н.Энхбаярын намын байрны гэх 500 мянган ам.долларын асуудал шүүхээр шалгагдаж байгаа. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.доллар төлөх ёстой гэсэн МАХН-ын дотор байдаг мөнгөний асуудлыг сөхөөд амжив. 
Тэгэхээр МАХН-ын дарга хэн бэ гэх энэ маргаан нэлээд урт хугацаанд үргэлжлэх бололтой. 
А.Ану 
.infomongol.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.