SOS!!! Дахин 60 тэрбумын хэрэг мандлаа

850

SOS!!! Дахин 60 тэрбумын хэрэг мандлаа

 

- 200 мянган тонн хуурамч бензин хилээр оруулж, хуулийн цоорхой ашиглан 60 тэрбум төгрөгийн татвараас бултсан хэргийн мөрөөр -

Шатахуун тойрсон асуудалд уягдсан өдөр хоногууд үргэлжилж байна. Нийгэм шатахууны олдоц, үнэ, чанар, шахалтын тухай шагшарсаар сүүлийн нэг сарыг үдлээ. Гэвч төр засгаас дорвитой арга хэмжээ авч, ажил хийхгүй байсаар 2018 оны нэгдүгээр сарыг дуусгах бололтой. Нийгэм давалгаалж буй болохоор асуудал удахгүй нэг тийш шийдэгдэнэ.

ХААЛТТАЙ ХӨШИГНИЙ ЦААНА ХУУРАМЧ

ШАТАХУУНЫ БИЗНЕС ЦЭЦЭГЛЭЭД ХОЁР ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Иргэд бид бинзений үнэ ханшийн асуудалд анхаарахаас биш, ямар чанартай бензин хэрэглэж байгаагаа анхаарах сөхөөгүй байх энэ үед нууц бүлэг, эрх мэдэлтнүүд Монгол улсад хэдийнээ хуурамч шатахуун үйлдвэрлээд хоёр жилийн хугацаа өнгөрч, хэтэвчээ зузаалаад явж байна. Иргэдэд чанаргүй шатахуун нийлүүлж байна гэх мөнхийн асуудлыг хэн ч ойшоолгүй дахин өнгөрөх эгзэгтэй үе ирээд байна. Сүүлийн хэдэн жил энэ тухай ярьж, асуудлыг хөндөж байгаа ч эрх баригчид нэг ч удаа арга хэмжээ авсангүй. Харин ч эрх баригч хүчний эрх мэдэлтнүүд энэ хэрэгт орооцолджээ. Яагаад улстөрчид, эрх баригчид эл асуудлыг шийдвэрлэдэггүй вэ, яагаад хуурамч шатахууны тухай яриа тасардаггүй вэ гэсэн асуултад хариулах хангалалттай баримт байна.

2016 он болон 2017оны эхний есөн сарын байдлаар Монголын улсын хилээр 202,308 тонн шатахуун үйлдвэрлэхэд ордог үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн орж иржээ. Тодруулбал, керосин, хөнгөн фракцын бензин буюу нафта ч зарим хүмүүс ярьсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 2017 оны намар Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын дарга Б.Лхагважав "Хэсэг бүлэг хүмүүс Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн хэрэглэгчдийг хохироож байж болзошгүй” гэсэн утгатай ярилцлагыг зарим хэвлэлд өгч байлаа.

Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг найруулж, шатахуун гаргаж авахаас гадна дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг хэмээн ярих эх сурвалжууд ч бий. Шатахуун дээр ч нафта нэмэн мөн л бензинийхээ чанарыг алдагдуулан арвижуулж зардаг байх нь. Бидний хамгийн сайн мэдэхээр сүү, айраг, шингэн цагаан идээн дээр ус нэмэн зарж, ашиг олдогтой адилтгаж болохуйц үйлдэл юм. Хэрвээ хуурамч шатахуун дистиплят, нүүрс-устөрөгчийн  хольц гэх зэргээр 22 нэр төрлийн бүтээгдэхүүн багтана. Энэ бол хил, гаалиар нэвтэрч буй стандартад нийцсэн шатахуун бус шатахууны найрлагад буюу үйлдвэрлэхэд ордог бүтээгдэхүүнүүд. Ердөө 20 сарын дотор 200 гаруй мянган тонн бүтээгдэхүүн орж ирсэн нь Монгол улсад ийм хэмжээний хуурамч шатахуун үйлдвэрлэгдсэн байх магадлалтай гэсэн үг. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлд нэрвэгдээд өнөөг хүрч. Шатахуун үйлдвэрлэхээс өөрөөр эдгээр бүтээгдэхүүнийг Монгол Улсад бараг ашигладаггүй. Зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь өчүүхэн бага. Тиймээс л Монгол улсад хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэж хэлээд байгаа юм. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсад ийм бүтээгдэхүүнийг хольж, найруулж стандарт хангахгүй, хуурамч шатахуун гарган авч зах зээлд нийлүүлдэг хоёр ч үйлдвэр байдаг гэх.

60 ТЭРБУМЫН ТАТВАРААС ЗУГТСАН ХУУРАМЧ БЕНЗИНИЙ ХЭРЭГТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8, нийтдээ 63 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байсан ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөгдөөгүй. Яагаад гэвэл улстөрчдийн өөрсдийнх нь бизнес учраас тэд Гаалийн болон бусад татварын тухай хуулийн зохицуулалтыг өөрсдөдөө ашигтайгаар тусгаж ямар ч татвар авалгүй улсын хилээр оруулж байх нөхцлийг аль хэдийнэ бүрдүүлсэн байгаа юм. Хууль зөрчиж хэтэвчээ дүүргэгчидтэй тэмцэхгүй бол Монгол улс хэзээ ч хөгжихгүй нь ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭ!!!

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>