Цэвэр агаар хүн төрөлхтөнд аюултай болж таарав
Агаарын бохирдуулагч бодисуудыг арилгах нь дэлхийн дулаарлыг гүнзгийрүүлж болох юм гэсэн дүгнэлтийг Норвеги, Их Британи, АНУ, Германы эрдэмтдийн олон улсын баг хийжээ. Энэ талаар "Дейли мэйл” сонинд бичсэн байна.
Эрдэмтэд аэрозолийг (сульфат болон хөө тортог) байхгүй болохын үр дагаврыг дууриалгасан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дөрвөн таамаглалыг загварчилжээ. Бохирдуулагч бодисууд дэлхийд ирж байгаа нарны цацрагийн зарим хэсэгт хаалт болдог юм. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн диоксидын өнөөгийн түвшинд эдгээр бодисыг байхгүй болгох нь агаар мандал дулааны энергийг ахиу шингээсэн хүлэмжийн нөлөөг ихэсгэх ажээ.
Энэ үйл явцын дүнд агаар мандлын дундаж температур цельсийн 0,5-1,1 градусаар нэмэгдэх гэнэ. Улмаар энэ нь ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигийн тоог эрс ихэсгэх аж.
Зарим мэргэжилтэн дэлхийн температур ихсэхээс сэргийлэхийн тулд аэрозоль хэрэглэхийг санал болгож байна. Гэвч агаар мандалд хөө тортог болон бусад бодис цацагдахыг гэнэт зогсоосон нөхцөлдинженерчлэлийн ийм арга нь илүү түргэн дулаарахад хүргэж болохыг судалгааны дүн харуулжээ. Ямартай ч цаг агаарын өөрчлөлтөөс болоод ихүер, аймшигтай халуун, хүйтэн жавар болон байгалийн бусад гамшиг нүүрлэнэ гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
2017 оны наймдугаар сард хэсэг эрдэмтэн судалгааныхаа ажлын дүнг нийтлүүлж, цаг агаарын ноцтой нөхцөл, түүний дотор их халуунаас болоод олон сая хүн амь насаа алдана гэдгийг сануулж байсан юм.
С.Инда
Bataar.mn