|
Видео

Шинэ мэдээ

Б.Баттогтохыг огцруулахыг шаардлаа

 
 Б.Баттогтохыг огцруулахыг шаардлаа

Г.НАСАНБААТАР

Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатын даргаар хууль бусаар томилогдсон Б.Баттогтохын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр 2011 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл "Биокомбинат”-ын захирал, 1998-2010 оны хооронд "Цагаан залаа агвет” компанийн захирлаар ажилласан байна. Энэ хугацаандаа ажилчдынхаа эрх ашигт халдаж, хувийн эрх ашгийг илүүд үзэн манай улсын чухал ач холбогдолтой стратегийн үйлдвэрийг дампуурлын эрмэгт хүргээжээ. Мөн "Биокомбинат”-ийн үйлдвэрчний эвлэлийн хамт олон, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, холбогдох яамдаас дахин шалгалт хийж, Б.Баттогтохыг огцруулахыг шаардаж буйгаа хэллээ. Б.Батогтох нь 2011-2013 онд ажиллаж байхдаа нэр бүхий 15 хүнийг ажлаас нь ямар ч үндэслэлгүй халж 169 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээв. Түүнийг онц их хэмжээний хохирол учруулсныг гурван шатны шүүхээс тогтоосон аж.

Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн түүнтэй байгуулсан гэрээнд буруу тушаал, шийдвэрээс болж "Биокомбинат”-д учирсан хохирлыг хэрхэн төлөхийг заагаагүйгээс Улсын Дээд шүүх Б.Баттогтохын төлөх ёстой 169 гаруй сая төгрөгийг таван сая төгрөгийн дүнгээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. "Биокомбинат”-ын инженер Б.Баяраа "Миний хувьд байгууллагадаа 20 жил тасралтгүй ажиллаж байна. Б.Баттогтоход гурван жил дарамтлуулсан. Өмссөн хувцсаа ч авах эрхгүй хөөгдөөд гардаг байсан. Дахин, дахин томилогдож байгаагаас нь харвал дарга нарын өмнө их л сайхан ярьдаг бололтой. Харин ажилчидтай яаж харьцдагийг нь үндэслэлгүй халагдсан 20 гаруй хүн хэлээд өгнө. Мөн үйлдвэрийг 169 сая төгрөгийн нөхөн төлбөрт унагаасан зэрэг олон шалтгаанас харж болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.