БНАСАУ БОЛОН МОНГОЛ УЛС УЛАМЖЛАЛТ НАЙРСАГ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ

779
 БНАСАУ БОЛОН МОНГОЛ УЛС УЛАМЖЛАЛТ НАЙРСАГ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ
 
ПХЕНЬЯН. /СЦМТА/. БНАСАУ болон Монгол Улс уламжлалт найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлж, онцгой байдлын салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /СЦМТА/ мэдээлжээ.

БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо өчигдөр Пхеньян хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзсан байна. 70 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон хоёр улсын Гадаад харилцааны сайд харилцан сонирхсон салбаруудад хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.

Мөн БНАСАУ-ын Гамшгаас хамгаалах хороо болон Монгол Улсын ОБЕГ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээний талаар туршлага солилцох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа гэж СЦМТА мэдээлсэн байна.
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм.
http://www.kcna.kp/kcna.user.article.retrieveNewsViewInfoList.kcmsf#this
Г.Доржханд
МОНЦАМЭ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>