Олимпийн үеэр Пёнчан хотод зочилж болох газрууд

700
 
 Олимпийн үеэр Пёнчан хотод зочилж болох газрууд

Өмнөд Солонгосын ПёнЧан хотод энэ сарын 25 хүртэл болох өвлийн олимпийг  үзэж сонирхохоос гадна тус хотын нүүр царай болсон газруудаар зочлох боломжтой ажээ. Энэ газруудын тухай товч мэдээллийг хүргэе.

 

"Daegwallyeong” ХОНЬ ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР

ПёнЧан хотод олон эзэмшил газар байдаг. Гэхдээ "Daegwallyeong бол тус хотод байдаг цорын ганц хонь үржүүлгийн газар юм.   Үржүүлгийн  газрын нийт хэмжээ нь 195 ам метр  бөгөөд хонины  бэлчээрийг харах боломжтой жижиг гүүрээр хүрээлэгдсэн байна. Үржүүлгийн газарт  хүрэхэд 40 минут зарцуулахаас гадна зочдод хонийг хуурай хүнс тэжээлээр хооллохыг зөвшөөрдөг аж.

 

"PyeongChang Hyanggyo” СУРГУУЛЬ

Күрёгийн болон Жусоны эзэнт гүрний үед энэ сургуулийг Засгийн газраас санаачлан орон нутагт байгуулсан  күнзийн сургаалийг дагагч багш нарыг сургаж бэлдэх зорилгоор анх нээжээ.  Гэвч Жусоны  хаанчлалын сүүл үеэр 1984 онд албан ёсоор сургуулийг хаасан байна. Харин 1900 онд ихэнх сургууль бага сургууль болон  ажиллах болсон юм. Сургуулийн зарим хэсэг нь 1950 онд Солонгост өрнөсөн дайны үеэр устгагдаж сүйдснийг  1953 болон 1977 онд сэргээн засварлажээ.

 

"Woljeongsa” СҮМ

Солонгосын буддын шашны  энэ гол сүм нь  тус улсын зүүн хэсэгт байдаг "Odaesan” уулын  өтгөн модтой хөндийд байдаг.  Сүмийг 663 онд Жажан хувраг бариулжээ. Мөн энэ сүмд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн  есөн зүйл бий. Тухайлбал, дөрвөн улсын эрдэнэс, Бодисадвагийн суумал чулуун хөшөөг  үзэх боломжтой ажээ.

 

"Samyang” ЭДЛЭН

Энэ эдлэнг Азийн хамгийн том  ногоон бэлчээртэй эдлэн гэдэг. Тэнд очсон хүмүүс 1470 метрийн өндөртэй өндөрлөг газраас тэр хавийн газрыг бүхэлд нь харж болно.  Мөн "Daegwallyeong” уулан дээр барьсан ажиглалтын цэгээс Каннөн,Жимунжины  далай болон Зүүн тэнгисийг хүртэл харж болох ажээ.

 

"Odaesan”-НЫ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГ

"Odaesan” уул нь  Канвон аймгийн төв болон зүүн хэсэгт байдаг. Нийт талбай нь 2985 ам километр газрыг эзэлдэг энэ цэцэрлэгийг  1975 онд үндэсний цэцэрлэг болгосон юм.   Мөн Өмнөд Солонгосын зэрлэг ургамал, ан амьтан ихтэй хамгийн том ой гэдэг. Ойд зэрлэг гахай,буга,хүдэр,жижиг шувуу болон тоншуул амьдардаг байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>