|
Видео

Шинэ мэдээ

ШИРҮҮН САЛХИ ТРАМПЫН ҮС ЗАСАЛТЫН НУУЦЫГ ДЭЛГЭВ

ШИРҮҮН САЛХИ ТРАМПЫН ҮС ЗАСАЛТЫН НУУЦЫГ ДЭЛГЭВНисэх онгоцны буудал дээр гарсан ширүүн салхи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үсний самналтыг алдагдуулж, халзан хэсгийг нь харуулжээ. Энэхүү бичлэгийг сэтгүүлч Эшли Файнберг "Twitter” хуудсандаа тавьсан байна.

Бичлэг дээрээс харахад Америкийн төрийн тэргүүн онгоц руу орохоор шатаар дээш өгсөх үед салхи салхилж, ар хэсгийнх нь халзан хэсгийг ил гаргаснаар түүний алдарт үс засалтын нууцыг ил болгосон байна.

Олон хүн энэ бичлэгийг үзэж, Трампын халзан толгойны талаар коммент бичсэн байна. Сэтгүүлчийн нийтэлсэн бичлэг 3,5 мянган ретвит, 7,2 мянган лайк авч чаджээ. Энэ явдал 02 дугаар сарын 2-нд Трамп амралтын өдрөөрөө Флорида руу нисэх үед болсон гэнэ.

Дашрамд сонирхуулахад сэтгүүлч Майкл Вульф Трампыг үс шилжүүлэн суулгуулсан гэж мэдэгдсэн удаатай. Энэ талаар түүний охин Иванка Трампын ярианаас сонссон гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.