МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо

608

 

 МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо

МАХН-ын II Их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Их чуулганаар  МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн баталж, Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд  Жаргалын найман хот хөтөлбөр, Дундаж давхарга, БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдсан юм.


Мөн МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.


Их чуулган өндөрлөсний дараа буюу өчигдөр /2018.02.11/ шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулжээ. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга  сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>