|
Видео

Шинэ мэдээ

Пёнчан-2018: Цагаан олимпийн нээлтийн торгон агшнууд

 
 
Пёнчан-2018: Цагаан олимпийн нээлтийн торгон агшнууд

АНУ-ын Конгресс 2018 оны санхүүгийн жилийн төсвийг тогтоосон хугацаанд нь амжуулж баталж чадаагүйн улмаас Холбооны яамд үйл ажиллагаагаа дахин зогсоолоо. Конгресс дахь Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан төсвийн асуудлаарх хоёр жилийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрснээ мэдэгдэж байсан юм. Гэвч Бүгд найрамдах намаас Сенатад сонгогдсон гишүүн Рэнд Пол санхүүжилттэй нь холбоотой нэмэлт өөрчлөлтүүдээр санал хураалт явуулахыг шаардаж хугацаа алдсанаас болоод төсвөө баталж чадаагүй байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн 2018 оны санхүүгийн жилийн бүрэн төсөв өнөөг хүртэл батлагдаагүй байгаа юм.

 

Энэ бүх хугацаанд Засгийн газар түр тогтоолд үндэслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байв. Өнгөрсөн нэгдүгээр сард төрийн албаныхны үйл ажиллагаа гурван өдөр зогсоход хүрч байсан. Хамгийн сүүлийн түр тогтоолын хугацаа АНУ-ын цагаар энэ сарын 8-нд дууссан учир Холбооны яамдын үйл ажиллагаа ийнхүү автоматаар зогсоход хүрээд байгаа юм. Төсвийг батлахад гол тээг саад болж байгаа асуудал нь Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлоготой холбоотой. Түүнчлэн батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал маргааны бас нэгэн сэдэв нь болсон юм. Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалынх нь бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүг тусгаж өгөхгүй бол Засгийн газрын үйл ажиллагааг хаасан ч болно гэж мэдэгдэж байлаа. Тиймээс Цагаан ордны зүгээс Холбооны бүх яам, агентлагт хандаж үйл ажиллагаагаа зогсооход бэлэн байхыг зөвлөсөн юм.


Нэгэнт төсөв батлагдаагүй учир Засгийн газрын үйл ажиллагаа зогсохоор төрийн албан хаагчид тодорхой шийдвэр гартал цалингүй амрахаас өөр аргагүй болжээ. Ажил зогсолтод хамрагдах Холбооны ажилтнуудын дунд хилийн чинад дахь АНУ-ын Элчин сайдын яамдын визний хэлтсийнхэн, үзэсгэлэн, хөшөө дурсгалууд, Дархан цаазат газрын ажилтнууд багтдаг байна. Үндсэндээ үндэсний аюулгүй байдал, шуудан, агаарын орон зайд хяналт тавьдаг албаныхан, түргэн тусламж, сэхээний эмч ажилчид, онцгой байдал, шорон, эрчим хүчнийхнээс бусад бүх төрийн албан хаагч цалингүй амрахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг юм. Гэхдээ АНУ-ын Конгрессын хоёр танхим ирэх баасан гарагт төсөвтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ. Эцэслэн батлахгүй юм гэхэд өмнө нь танилцуулж байсан гуравдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаатай түр тогтоол баталж магадгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. АНУ-ын Засаг захиргаа ийнхүү түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосныг ард иргэд шүүмжлэлтэй хүлээн авчээ. "Цагаан ордны Засаг захиргааны удирдагч Жон Келли төсөвтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй зохицуулсангүй” хэмээн CNN агентлаг уламжиллаа.

Х.ЭРДЭНЭЗАЯА

unen.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.