БАГА НАСНЫ ОХИДТОЙ ГЭР БҮЛИЙГ ОСГОХ АЮУЛААС АВАРЧЭЭ

65

БАГА НАСНЫ ОХИДТОЙ ГЭР БҮЛИЙГ ОСГОХ АЮУЛААС АВАРЧЭЭ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхор гэх газарт оршин суугч  Б.Билгүүн өвлийн хүйтэнд осгох шахсан бага насны гурван охинтой гэр бүлийг осгохоос аварчээ. Энэ сарын 10-нд айл шатаж, гал гарах үеэр гурван хүүхэд ээжтэйгээ гэрээсээ нүцгэн шахуу гүйн гарсан байна.

Тэднийг ийн гадаа даарч байхад нь тус хорооны иргэн гэртээ оруулж, яаралтай тусламж дуудсан аж. Нэгэн гэр бүлийн амийг аварсан иргэн Б.Билгүүний хэлсэнээр охид 3-8 настай. Хэрэв жаахан удсан бол хүүхдүүдийн хөл нь хөлдөх аюултай байсан бөгөөд тэдэнд туслахаар сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Охидын ээж ямар нэгэн ажил эрхэлдэггүй, амьдралын боломж тааруу, очих газар байхгүй тул ийн туслахаар болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.