Санал асуулгын дүн: 2017 онд хамгийн сайн ажилласан дүүргийн засаг даргаар хэн тодров?

110

Санал асуулгын дүн: 2017 онд хамгийн сайн ажилласан дүүргийн засаг даргаар хэн тодров?

Улаанбаатар хотын есөн дүүргийн Засаг дарга нараас 2017 онд хамгийн сайн ажилласан засаг даргыг нэрлэх олон нийтийн цахим санал асуулгыг  2017 оны 1 сарын 1-ээс 2 сарын 12-ны  хугацаанд мэдээ мэдээллийн Bolod.mn, Fact.mn, Mongolcomment.mn, Ene.mn, Tonshuul.mn, Tur.mn сайтуудаар нэгэн зэрэг явууллаа.

Сар гаруй хугацаанд явагдсан уг онлайн санал асуулгад нийт 6584 иргэн дээр сайтуудаар зочилж санал өгсөнөөс СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 1623, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 1297, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа 750, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 673, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр 604, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах 548, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 429, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 343, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 317 саналыг тус тус авчээ. 

Засаг дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын болон хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан, иргэдийнхээ сонголтоор эрхээ авсан, мэргэшсэн албан хаагчид гэж үзэн сонгодог. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг батламжилласан байдаг.

Харин Шат шатны Засаг дарга нар бол "Монгол төрийн төлөөлөгч" байдаг. Гол үүрэг нь хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх явдал юм. 

Түүнчлэн ирэх 4 жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах зарчимтай. Тэгвэл олон нийтийн дунд нээлттэй явуулсан уг үндэсний ацхим санал асуулгад 2017 онд хамгийн сайн ажилласан дүүргийн засаг даргаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 1623 саналаар тэргүүлж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 1297 саналаар удааллаа. Нийслэл хотын есөн дүүргийн Засаг нартаа амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.