Нефть импортлогчдод хариуцлага тооц!!!

143

Нефтийн  бүтээгдэхүүн бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр ч утгаараа төр заавал үйл ажиллагаанд нь оролцдог.  Төр нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын үйл ажиллагаанд оролцохдоо харьцангуй буулт хийж зөөлөн ханддаг.

  Хамгийн сүүлийн жишээ гэхэд татварыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний АИ-92 болон 80 шатахууны үнийг нэмэхгүй байхыг  үнийн зөвлөл 2018-01-12-нд шийдсэн. Учир нь  нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас үнийн зөвлөлөөс иргэдийн хамгийн их хэрэглэдэг А-92, А-80 үнийг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газраас татварын зохицуулалт хийж байв. Арга ч үгүй биз. Тухайн үед нэг баррель нефть дэлхийн зах зээл дээр 65 болон түүнээс дээг үнэтэй байсан. Цаашид өсөх хандлагатай гэж байсан ч өнөөдөр өснө гээд байсан нефтийн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлд унаж байна.  

Эх сурвалж: http://www.nasdaq.com/markets/crude-oil.aspx 

Эндээс үзэхэд нефть импортлогчид ашиггүй ажиллаж байна гэвэл эндүүрэл болно. МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ болно. Гэтэл ийм байхад  ШТС-иуд үгсэн хуйвалдаж үнэ нэмж байна. Үнээ нэмэхдээ өөрсдийнхөө картыг борлуулахыг "чичирч” байгаа нь хөөрхийлөлтэй.

·         Үнийн зөвлөл дээр үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргасан

·         Засгийн газраас татвар тэглэсэн

·         Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ буурч байхад шатахууны үнэ нэмж байгаа нь нефть импортлогчид ашиг хонжоо хайж байгаа нь илт.

Мөнгөний төлөө улайрсан нефть импортлогчдын үнийн энэ хөөрөгдлийг ШӨХТГ зохицуулж, хяналт хийж, торгууль бичих үүрэгтэй. Гэхдээ ШӨХТГ мөнгөтэй нефть импортлогчдын өмнөөс дэндүү жулдаж байгааг та бид харсан. Тиймээс бүхнийг чанга хатуу аргаар үзнэ хэмээн өөрийнхөө PR-ийг хийж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аваргаа "зугаалж” ханасан бол одоо ажлаа хий.

Байхгүйд чинь нефть импортлогчид дураараа дургисан. Одоо нүдэн дээр чинь шатахууны үнэ нэмж байна. Засгийн газар нь анхааралдаа авахгүй бол ШӨХТГ  нефть импортлогчдод багадаж байгааг сануулж байна!!!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.