Филиппиний ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн үтрээ рүү буудна гэв

127

 

Филиппиний ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн үтрээ рүү буудна гэвФилиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийнх нь эсрэг тэмцэл өрнүүлсэн эмэгтэй босогчдын үтрээ рүү нь буудах тушаалыг цэргүүддээ өгнө гэлээ. Тэрээр Шинэ Ардын армийн эмэгтэй босогчдыг шүүмжилж, "Шинэ тушаал гаргаж байна. Бид та нарыг хөнөөхгүй. Зүгээр л үтрээ рүү нь буудна. Үтрээгүй бол та нар хэнд ч хэрэггүй болно. Эмэгтэйчүүд дайнд явчихвал гэр бүлээ гаргуунд хаяж байгаа хэрэг” хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч "Malacañang” ордонд коммунистуудтай оройн зоог барих үеэрээ ингэж хэлсэн бөгөөд "bisong” буюу үтрээ гэдэг үгийг олон дахин давтаж байжээ.

Родриго Дутерте өмнө нь дайн тулааны үед цэргүүд гурав хүртэлх эмэгтэйг хүчирхийлвэл ял шийтгэл оноохгүй хэмээн ярьж байжээ. Түүний энэ хачин мэдэгдлүүдийг олон нийт эмэгтэйчүүдийг дорд үзсэн харгис үйлдэл хэмээн шүүмжлэв. Тухайлбал, Филиппиний эмэгтэй улс төрч Эмми Де Хесус түүнийг хүчирхийлэлд уриалан дуудаж, өөрийгөө эрээ цээргүй, эмэгтэйчүүдийг үзэн яддаг өөдгүй хүн болохоо харууллаа хэмээн эсэргүүцсэн байна. Түүнийг маш аюултай фашист хүн гэж олон нийт дүгнэлээ.

Родриго ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүх хар тамхины эсрэг дайн өрнүүлэх нэрийдлээр 4000 гаруй хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, шалгаж байгаа ажээ. Мөн тэрээр 16 насандаа хүн хутгалж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

 

Эх сурвалж: metro.co.uk


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.